Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сэрэмжлүүлэг


Нэг шөнө би гэртээ унтаж байсан чинь утас дуугараад 12, 13 удаа залгасан байсан. Шөнийн 1 цаг болох гэж байна. Тэгээд их л яаралтай хэрэг гарсан байна гэж бодоод утсаа аваад ярьсан чинь их л ууртай.

-Утсаа аваачээ машинаа холдуул. Хүүхэд өвдөөд байна гээд л харааж зүхээд байхаар нь нээрээ л тэгсэн юм байх даа гэж бодоод гарахаар боллоо. За одоохон гараад очъё гэсэн чинь тэг тэг гэнээ.

Нөхөр машинаа байрлуулсан болохоор хаана байгааг нь мэдэхгүй асуугаад гарах гэтэл
Нөхөр: Шөнө болсон байна. Хамт гаръя гэлээ. 
Тэгээд хамт гарлаа. Машин ямарч машиныг таглаж зогсоогүй. Жаахан хүн амьтан багатай газар тавьж.
Нөхөр бид 2 их гайхлаа. Гэртээ орж ирээд залгатал утсаа хаачихсан байна. Өөр дугаарлуу нь залгасан чинь утсаа таслаад авсангүй.

Тэгээд утасны дугаараар нь Facebook хаягаар нь ортол 1нь хуурамч хаягтай, нөгөө нь 20 ч хүрээгүй бацаанууд.
Нөхөртэйгээ гараагүй бол алуулах байж. Харанхуйд нуугдаад л хараад зогсож байсан байхдаа гэж бодохоос үнэхээр аймаар. 
Ийм шинэ гэмт хэрэг гарч байгаа юм байна лээ шүү. 
Та нар анхааралтай байгаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр