Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭХЭМҮТ-д амаржихаар очсон эмэгтэй хүүхдээ алдаж, саваа авахуулжээ

 

ЭХЭМҮТ-д амаржихаар очсон эмэгтэй хүүхдээ алдаад зогсохгүй саваа авахуулсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 34 настай иргэн С гэх бүсгүй энэ сарын 26-ны өдөр ЭХЭМҮТ-д амаржихаар очсон боловч төрөхийн үеийн хүндрэл үүсч яаралтай хагалгаанд оржээ. Гэвч хүүхэд нь эндэж, өөрөө саваа авахуулсан байна. Энэ нь эмч нарын буруутай үйлдэл, хайхрамжгүй байдлаас болсон гэж үзэн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан аж. Мөн хүүхдээ алдаад зогсохгүй эхнэр нь ахиж хүүхэд төрүүлэх боломжгүй болсонд ихээхэн гомдолтой байна хэмээн нөхөр нь манай сайтад хандлаа. 

Ингээд болсон явдлын талаар түүнээс тодрууллаа. /Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул тэрбээр нэр болон зургаа нууцлахыг хүссэн юм. /

-Тун харамсалтай юм болжээ. Тухайн өдөр болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 24-ны өдөр эхнэр бага зэргийн өвдөлт өгөөд байна гээд бид ЭХЭМҮТ-д үзүүлсэн. Гэтэл савны амсар 1 см нээгдсэн байна гээд буцаасан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 25-ны өдөр өглөөний 10.30 цагт ус гарч эхлэхээр нь өөрсдийн унаагаар яаралтай тусламжийн тасагт үзүүлж, өвчтөний түүх нээлгэж, төрөхийн өмнөх өрөөнд хэвтсэн. Ургийн бичлэгийг цаг тутамд хийж байгаад 16.10 цагт дотуур үзлэг хийж, савны амсар нээх эм тавьсан байгаа юм. Эмийг 6 цагийн зайтай 3 удаа тавьсан. Мөн цаг тутамд ургийн бичлэг хийж байсан. Тэгээд 26-ны өдрийн өглөөний 07.10 цагт ургийн бичлэг хийлгэхэд зүрхний цохилт нь жигд байсан. Өглөө нь ээлж солигдож, эх баригч эмч Д.Балцэцэг үзээд "савны амсар нээгдэхгүй байна" гэсэн байна лээ. Тэр үед эхнэр маань "Ус гараад 24 цаг өнгөрчихлөө. Хүүхэд минь зүгээр үү" гэсэн чинь эмч "Ус гарах хамаагүй, зүгээр. Ямар ч асуудалгүй" гэж хэлээд гарсан гэсэн. 

Хүүхдийн зүрхний цохилт олдохгүй болохоор ЭХО-д хараад "ЗА боллоо" гээд гаргасан байдаг. Энэ үед эхнэр маань маш их өвдөлт өгч, дахин Д.Балцэцэг эмчид хэлэхэд "Би, би л гэх юм. Чи ганцаараа өвдөөд байгаа юм уу. Би завгүй байна" гээд явсан. Ургийн бичлэгээр хүүхдийн зүрхний цохилт олдохгүй байхад хугацаа алдаад, мөн 3-4 удаа тариа хийгээд л байсан. Ямар учиртай тариа хийгээд байгааг нь асуухад "Бүтэлтийн эсрэг тариа" гэсэн. 

-Ус гараад 24 цаг өнгөрсөн гэж байна. Тэр үед ургийн бичлэг хийлгэхэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй юм байх даа?

-Үзлэгийн дараагаас хүйсний нүх рүү нь таталдаж маш хүчтэй өвдөж эхэлсэн гэсэн. Тэгээд эмчдээ кесар хагалгаанд орох санал удаа дараа тавьсан байгаа юм. Гэтэл тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа нь үзээд "Кесар хагалгаа хийх заалт байхгүй. Өөрөөр нь төрүүлнэ" гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Улмаар өвдөлт өгдөг дусал залгуулсан. Ингээд 13 цагийн үед ургийн бичлэг хийхэд зүрхний цохилт олдоогүй. Хүүхдийн зүрхний цохилт олдохгүй болохоор ЭХО-д хараад "ЗА боллоо" гээд гаргасан байдаг. Энэ үед эхнэр маань маш их өвдөлт өгч, дахин Д.Балцэцэг эмчид хэлэхэд "Би, би л гэх юм. Чи ганцаараа өвдөөд байгаа юм уу. Би завгүй байна" гээд явсан. Ургийн бичлэгээр хүүхдийн зүрхний цохилт олдохгүй байхад хугацаа алдаад, мөн 3-4 удаа тариа хийгээд л байсан. Ямар учиртай тариа хийгээд байгааг нь асуухад "Бүтэлтийн эсрэг тариа" гэсэн. Эхнэр маань маш их өвдөж байан гэж байгаад сүүлдээ цус алдаж, ухаан алдаж унан яаралтай хагалгаанд орж, 13.40 цагт ургийг эхээс гаргаж авсан. 

-Яаралтай хагалгаагааар хүүхдийг аварч чадаагүй юм уу?

-Эхнэр маань наркозын байдалтай байсан ч 15.15 цагт хагалгаанаас гарч ирлээ гэж ярьсан. Энэ үедээ болохгүй бол савыг нь авчиж магадгүй гэж эмч нарыг ярихыг нь сонссон байгаа юм. Тэгээд хагалгааны дараах тасагт шилжиж, тасгийн эрхлэгч нь намайг дуудаж уулзсан. Тэгэхэд хоёр хүүхэдтэй учраас эхийг амьд авч үлдлээ. Харин ургийг бол аварч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд орой нь өрөөнд байж байхад тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, эх баригч эмч Д.Балцэцэг нар эхнэрийн маань биеийн байдлыг асууж орж ирэхэд эхнэр маань савыг нь авсан эсэхийг асуухад "Тиймээ. Өөр арга байсангүй" гэж хэлсэн байна лээ. 

-Өдөр нь өөрийг чинь дуудаж уулзахдаа энэ тухай хэлээгүй юм уу?

-Гол нь энэ тухай надад болон эхнэрт маань ч хэлээгүй. Эхнэр өөрөө ярианаас нь хальт сонссоноо лавлаж асуухад л "Тийм. Өөр арга байсангүй" гэж хариулсан байгаа юм. Тэгээд ч зогсохгүй "Бид ургийг хүн ёсоор оршуулна" гэж хэлсэн байна лээ. Гэтэл өнгөрсөн бямба гаригт бидэнд дуулгалгүй шууд задлан шинжилгээнд оруулсан байна. Хэдийгээр ЭМ-ийн сайдын тушаалаар задлан хийж болох байлаа ч ар гэрт нь дуулгалгүй хийсэнд маш гомдолтой байгаа. Энэ бүх мэдээг сонсоод би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн МХЕГ болон ЭМЯ-нд өргөдөл өгчихөөд явж байна. Би ганцхан эмчийн хариуцлагагүй үйлдэлд гомдол гаргаагүй. ЭХЭМҮТ-д хандаж гаргаж байгаа. 

Тэр үед би тасгийн эрхлэгчид "Яагаад надтай уулзахдаа эхнэрийн маань савыг авсан талаараа хэлээгүй юм бэ. Яагаад ургийг ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй задлан шинжилгээнд оруулж байгаа юм бэ. Би цагдаагийн байгууллагад хандсан" гэж хэлсэн. Тэгэхэд  “Ер нь  ар гэрт нь дуулгах ёстой байдаг. Гэхдээ бид дуулгаад байдаггүй. Манай эмнэлэгт болсон зүйл учир ЭМ-ийн сайдын тушаалаар задлан хийдэг” гэж хэлсэн.

-Эмнэлгийн зүгээс ямар нэгэн тайлбар хэлсэн үү?

-Бид хоёр охинтой. Эхнэр маань 11 жилийн дараа жирэмлэсэн. Савны амсар нь нээгддэггүй. Ийм хүнд онцгой анхаарах хэрэгтэй юм билээ. 4-5 удаа савны амсар нээлгэх тариа хийлгээд ч нээгдээгүй. Тийм байхад яагаад хийсвэр хийгээгүй юм бэ гэж гомдож байна. Одоогийн байдлаар эмнэлгийн зүгээс нэг ч удаа надтай холбоо бариагүй. Уг нь анх эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай тохиолдолд ар гэртэй нь холбоо барих утас гээд миний дугаарыг авсан. Ням гаригийн орой эхнэртэйгээ уулзахаар цагийн хуваарийн дагуу ороход тасгийн эрхлэгч нь уулзаад л зогсож байсан. Тэр үед би тасгийн эрхлэгчид "Яагаад надтай уулзахдаа эхнэрийн маань савыг авсан талаараа хэлээгүй юм бэ. Яагаад ургийг ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүй задлан шинжилгээнд оруулж байгаа юм бэ. Би цагдаагийн байгууллагад хандсан" гэж хэлсэн. Тэгэхэд  “Ер нь  ар гэрт нь дуулгах ёстой байдаг. Гэхдээ бид дуулгаад байдаггүй. Манай эмнэлэгт болсон зүйл учир ЭМ-ийн сайдын тушаалаар задлан хийдэг” гэж хэлсэн. Тэгээд бүр “Манайх дотоод журамтай журмын дагуу ажиллаж байгаа гэсэн. Би ямар гавьяа байгуулсан юм шиг ар гэр лүү нь ярихаас айгаад байсан юм” гээд сүүлдээ эх, ураг хоёрыг буруутгасан зүйл ярьж эхэлсэн. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Ил мэдэгдэж байгаа нь энэ боловч ард нь өчнөөн хүн ийм байдалд орж хохирч үлддэг л байж таарна. Тиймээс энэ хариуцлагын асуудлыг заавал ярих хэрэгтэй.

-Эх, ураг хоёрыг буруутгасан зүйл ярьсан гэлээ. Юу гэсэн үг вэ?

-Эхнэр маань эв эрүүл байсан. Төрөхийн өмнөх хяналтад ороход бүх шинжилгээ нь эрүүл гарсан. Ургийн ЭХО-гоор ураг ч хэвийн бойжиж байсан. Жирэмсний сүүлийн хугацаа аравдугаар сарын 26-ны өдөр байсан. Бид 25-ны өдөр эмнэлэгт ирсэн. Гэтэл эмнэлгийн зүгээс өөрсдийгөө өмөөрч "Эхийн сав үрэвсэлтэй байсан. Ургийн хүү богинохон байсан" гээд буруутгаж байна лээ. Хэрвээ тийм бол яагаад энэ асуудалд огт арга хэмжээ аваагүй төдийгүй бидэнд энэ тухай хэлж яриагүй байдаг билээ гэж гайхаж байна. Үнэхээр эх, ураг хоёрыг буруутгах гэж байгаа бол ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд бүгд хариуцлага хүлээх ёстой. Хяналтад байх хугацаанд хариуцсан эмч, ЭХО-ны эмч нарын хариуцлага гээд асуудал араасаа хөвөрнө. 10 жил хүлээсэн хүүхдээ тэвэрч ч чадаагүй алдчихаад эхнэртээ "За яах вээ хоёулаа ахиад хүүхэдтэй болно" гэж тайвшруулсан чинь эхнэрийн маань савыг авчихсан. Тэгээд бүр бидэнд мэдэгдэхгүй ургийг задлан шинжилгээнд оруулсан гээд маш их гомдолтой байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан байгаа. 

Бид энэхүү мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс ЭХЭМҮТ-өөс мэдээлэл авахыг хүссэн ч тус төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний зохицуулагч З.Цолмонгарав “Нэгдүгээрт бид хувь хүний нууцыг хадгална. Хоёрдугаарт, энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Х.Соёл-Эрдэнэ

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр