Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрээнд нас барсан Монгол иргэний үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

   БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна. 

Нас барсан иргэний цогцсыг Эрээн дэх Консулын газар Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарсан нь үнэн. Урьдчилсан дүгнэлтээр, гадны нөлөө байхгүй гэж гарсан. Гадаадад үйлдэгдсэн учраас харьяалалынхаа дагуу Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа" гэв.

Харин Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Хятадууд иймэрхүү асуудал дээр маш эмзэг ханддаг учраас Монголын талаас журмынхаа дагуу мэдээлэл цуглуулаад явж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр