Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Маргааш 13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болжээ. Дээрх аймшигт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Харин маргааш буюу энэ сарын 7-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан ёс бусаар хүчирхийлсэн, биед нь гэмтэл учруулсан, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн шүүх шинжилгээгээр 13 настай охиныг хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ.

У.УРАНЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр