Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“СҮХ”-д үлдсэн СҮҮЛЧИЙН боломж

Амь насаа алдахаас айгаагүй, гагц ард түмний итгэлийг алдахаас айсан “сүх” сайдын нэг жил сүүлээ шарвахдаа хамгийн их айдаг зүйлтэйгээ нүүр тулав. 60 тэрбум, концессыг эсэргүүцэн боссон засагт ЖДҮ хамгийн том шанаа өглөө. Шанаадуулсан шокноосоо гарахын тулд намын удирдах албан тушаалтнуудтай хариуцлага тооцон, суудлаас нь унаган, зээл авсан гишүүн нэг бүрийг сонгуулиар дэвшүүлэхгүй гэж айлган даруй төлөхийг шаардсан. Хүний өмнөөс гуйж байна гэж хэлэх нэгэн байхад, би уучлал гуйхгүй гэж гөрддөг улс төрч ч байна. Хүний өмнөөс ч бай, уучлал гуйхгүй гэж боддог ч бай “жижиг, дунд”-ын гэх тодотголтой зүйлд “томчууд” гар дүрсэн л бол төлдгөө төлөөд хариуцлагаа үүрэх нь цагтаа “МАН”-даж байсан намд ч, “сүх” сайдаар толгойлуулсан Засгийн газарт ч хамааралтай. Магад “Сүх” сайдад үлдсэн сүүлчийн боломж ч байж мэднэ.

-ЖДҮ-Г ЖИРИЙН ИРГЭДЭД...-

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ардын намын улс төрчид ээлж дараагаараа “ЖДҮ”-д холбогдож эхлэв. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос эхэлсэн энэ нэр шинэхэн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Наранхүү, Н.Учрал, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр гээд явж өгнө. Яг одоогоор Засгийн газрын хоёр сайд, УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болоод байна.

Эрх баригч намд ч, Засгийн газарт ч, Монголын парламентат ёсны түүхэнд ч ирж байгаагүй маш хүчтэй шанаа... Ард түмний итгэлийг алдахаас айсан “Сүх” сайдад хүн бүр итгэл хүлээлгэхгүй байж болох ч ганхсан засаг, талцсан нам хоёроо аварч үлдэх сүүлчийн боломж үлдсэн нь хариуцлага тооцож, эргэн төлүүлэх явдал. Гашуун боловч үнэн гэвэл ердөө л энэ.

Хариуцлага тооцно гэдэг нь “хүний өмнөөс уучлал” гуйгаад өнгөрөхийн нэр биш. Бүрэн эрхтэй нь хариуцлага тооц. Авсан зээлийг нь эргэн төлүүл. Төлөөд цугларсан хөрөнгийг олон нийтэд нээлттэй ил тод байдлаар дахин хуваарилж, үнэхээр "жижиг, дунд" тодотголтой жирийн иргэдэд олго.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг олон нийтийн төлөөллөөс бүрдсэн хяналтын зөвлөлтэй болгож үйл ажиллагаагаа сар бүр тайлагна. Даргын сонгон шалгаруулалтыг ч нээлттэй зарла. Засаг, заяа хоёроо аварч үлдэх сүүлчийн боломж нь энэ. Хэрэв хариуцлага тооцохгүй алмайрч суух л юм бол ганхсан засаг ч, Ардын намын заяа ч олсноос алдуурах болоод байна.

“...Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна...”Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 07-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг.

-ЖДҮ-ЭЭС ӨМНӨХ ЖДҮ-

ЖДҮ нэршил одоо л тренд болоод байгаа болохоос тийм ч шинэ зүйл бус. АН, МАН аль нь ч ил гаргалгүй хөшигний цаана байсан л сэдэв. ЖДҮ сэвэгдэхээс өмнөх үе рүү цаг хугацааны хүрдийг буцаая. 2010 оны долдугаар сарын 20. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэв. Засгийн газрын шийдвэрээс яг долоон сарын дараа буюу 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Улсын их хурал Хөгжлийн банкны тухай хуулийг баталж Монгол Улсад Хөгжлийн гэх тодотголтой банк байгуулагдав. Хожим хойно УИХ-ын гишүүн, одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшиний тодорхойлсноор “үр могой” ийн бий болжээ. 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр “үр могой” албан ёсоор байгуулагдсан гэж үздэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн эргэн төлөлт ердөө 7.5 хувьтай байгааг тус банкны захирал Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байлаа.

“Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудал хүнд байгаа” гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхэд ярьж байжээ.

Анх байгуулсан УИХ нь ч , Засгийн газар нь ч гайхаад, “үр могой” гэдгийг нь хүлээн зөвшөөрснөөс хойш нэг сарын дараа буюу 2017 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг нээж байжээ. Та бүхэн санаж байгаа бол 

Солонготын даваа болон Халзан бүргэдэйн дуусаагүй зам дээр 46.5 тэрбум төгрөг авдаг алдарт “Монроуд” болон Ц.Гарамгайбаатартай холбоотой хэрэг шүү дээ. Хөгжлийн банкны драм ид дундаа орж байх ЖДҮ тэргүүтэй 27 сан, АСЕМ-ын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, “Чингис” болон “Самурай” бонд гээд бүлэг, сэдэв нь улам баяжигдсаар байна. Зөвхөн 27 сан л гэхэд 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болжээ.

Бүлэг сэдэв нь тодорхой, найруулагч, жүжигчид нь ил “Хөгжлийн банк”, АСЕМ-ын хөрөнгө оруулалт, 60 тэрбумын хэрэг, хэзээ ч баригддаггүй, хөршүүдээсээ нуудаг төмөр замыг ч гэсэн бид эргэн санаж, эздээс нь нэхэх ёстой.

Тоочоод байвал үүнээс олон бий. ЖДҮ гэж нэгэнт гарч ирж байгаа бол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээс санхүүжсэн томоохон төсөл хөтөлбөрт шалгалт оруулж шударга ёсыг нэг мөр, жигд тооцъё.

-“СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР”-

60 тэрбум, концессын будлианаар өвдөг шороодсон өмнөх Засгийн олсон дээр “Ардын” гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар өндийсөн. Гэтэл ЖДҮ гэх нэг том асуудал Монгол төрийн 30 дахь засаг, МАН-ын 65-ын хоёр дахь Засгийг ганхуулах нь тэр. Сахилга хариуцлагыг эш үндэс болгон ард түмний итгэлийг авахын тулд ажиллана гэсэн У.Хүрэлсүхийг намынх нь гишүүд ч, ард иргэд ч харж суугаа. “Сүх далайтал үхэр амар” мэт “цайрсан” гишүүдтэйгээ хариуцлага тооцон жижиг, дундын зээлийг яг байнд нь тусгах ажлыг эрх баригч намын даргын хувьд ч, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч алмай хандалгүй нэн даруй эхлэх ёстой. Угтаа үүнээс өөр шийдэл, боломж үгүй...

Б.АЗЗАЯА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

heree medej byaraa taniagui har gaigaar 2in dund jorooldog yum.Ter bol Uhnii huu boilno
2018-11-15 23:46:16

Huukiin etssiin arga ni ooriinhoo ner hud mash sain baigaa gej haruulahaar ulairan zutgej baina. Hudlaa dung niitluulj baina. Eronhiilogch, Ih hural,namiingishuudiinhee hoorond ooh ch bish noir bulchirhai met shult yalgaruulj taltsuulah hereggui ee.

heree medej byaraa taniagui har gaigaar 2in dund jorooldog yum.Ter bol Uhnii huu boilno
2018-11-15 23:46:16

Huukiin etssiin arga ni ooriinhoo ner hud mash sain baigaa gej haruulahaar ulairan zutgej baina. Hudlaa dung niitluulj baina. Eronhiilogch, Ih hural,namiingishuudiinhee hoorond ooh ch bish noir bulchirhai met shult yalgaruulj taltsuulah hereggui ee.

гишүүн
2018-11-15 19:21:51

энэ намыг дэмжиж явдаг жирийн гишүүдийн хүсэл эрмэлзлэл бол намын удирдах хүмүүс эвтэй байж алдаагаа засаж хамтран ажиллах, цаг хугацаа биднийг хүлээхгүй , ард олноо дэндүү талцуулж байна даа , төрийн өндөрлөгүүд

ДЭМБЭРЭЛ ХҮҮГ ДЭМЖНЭЭ
2018-11-14 10:00:38

ДЭМБЭРЭЛИЙН ЗӨВ, МАШ ЗӨВ УРИАЛГА ГАРГАСАН БАЙНА. МАН-ын ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЯМАР БУРУУТАЙ ЮМ. АЛБАН ТУШААЛЫН ДЭЭД ОРГИЛД ХҮРЧ, ЭД БАЯЛАГТ ШУНАЖ ХЭМЖЭЭГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛД САНААРАХСАН ЦӨӨН ТООНЫ ДАРГА НАРЫН БУЛХАЙ ЛУЙВРААС БОЛЖ МОНГОЛ УЛС, МАН СҮЙ

Ажлын байр