Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Мөнхбатад туслах хандивын аян эхэллээ.

 


Нямаа овогтой Мөнхбат нь Солонгос улсад  Нойр булчирхайн өрөвсөл 4 шат бөөрний хурц дутагдал гэсэн оноштойгоор 2018 оны 9сарын 10 наас эхэлж эмчлэгдэж байна.  Дурангийн хагалгаанд амжилттай оржээ. Үүний дараагаар  бөөрний аппаратанд 7 хоногт 3 удаа орж байснаас бөөр ажиллагаанд орж эхэлсэн байна. Иймээс бөөрний аппаратанд орохыг нь зогсоосон. Үрэвслийн эмчилгээний явцад гэнэт хүндрэл гарч судасны цүлхэнцэр үүсч мэс ажилбар яаралтай хийх шаардлагатай болсон бөгөөд энэ мэс ажилбарыг Сөүл Дү буюу Солонгосын их Сургуулийн эмнэлгээс 35.000.000 вонноор хагалгаа хийнэ гэсэн санал ирсэн байна.  Хэрвээ энэ хагалгааг хийлгэхгүй бол Н.Мөнхбатын  амь нас маш эрсдэлтэй байгаа гэж эмч нар дүгнэлт гаргаад байна.

Иймд монголын сайхан сэтгэлд ард түмнээс Н.Мөнхбатын ар гэр, ахан дүүс, төрөл садан, найз нөхөд нь тусламж гуйж байгаа юм. Бидэнд байгаа үлдсэн мөнгө нь дараагийн эмчилгээнд хүрэлцэхгүй байгааг тул сайхан сэтгэл Монгол түмнийг хандивын гараа сунган бидэнд тусалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн Н.Мөнхбатын дүү манай сайтад хандсан юм.

Нэгэн гэр бүлийн халуун дулаан инээмсэглэл, нэг гэрийн өрхийн тэргүүний нөмөр нөөлгийг авч үлдэхийн тулд та бүхэн итгэлийн гараа сунгаж Н.Мөнхбатад  нас хайрлаач хэмээн гуйж байна.

 

Мөн Монгол улсад байгаа зон олноос гадна гадаадад суугаа монголчуудыграа энэхүү сайн үйлсийн хандивын аянд оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Хандивын тусламжийн данс: 
sweden: 52290126993 SEB Bank
swish утас:0739897220
Солонгост дахь данс:'эзэмшигч Нямаа Мөнхбат 29250101150674
Утас: 01065585547 
Монгол дахь данс 
ХАС банк: дансны дугаар: 5002425932
Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр