Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ

-НЭГ ӨДӨР, ХОЁР ГАЗАРТ ХҮН РҮҮ СЭЛМЭЭ БАРИН ДАЙРЧ ТАНХАЙРЧЭЭ-

“Сэлэм” хэмээх нэр зүүгээд авсан С.Бямбацогтод холбогдох хэрэг өдий хүртэл эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Тэрээр хэрэг гардаг өдөр хоёр өөр газар барьж явсан сэлмээрээ танхайрсан байдаг. С.Бямбацогт нэгэн газарт зэвсгийн чанартай эд зүйл ашиглан танхайрсан тухайдаа “Тоглоомон сэлэм байсан” хэмээн мэдүүлжээ. Харин тухайн өдрийн шөнө тэрбээр дээрх тоглоомон гэх сэлмээрээ хэсэг иргэд рүү дайрах үедээ өөрөө бэртэл авч, цагдаад гомдол мэдүүлсэн байх юм. Тэгэхээр түүний тоглоомон сэлэм жинхэнэ сэлэм байж таарах нь.

С.Бямбацогтод холбогдох хэргийн талаар цухас дурдвал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан. Тухайн үед иргэн С.Бямбацогтын барьж байсан сэлэм нь “Тоглоомон сэлэм” байсан, энэ бол жижиг танхайн хэрэг хэмээгээд өнгөрсөн.

Гэтэл тус орой С.Баярцогт нар “Castle” баарны үүдэнд танхайрчаад дараа нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах өөр нэгэн газарт очиж үймээн тарьсан ажээ. Тэрээр тоглоомын төв ажиллуулдаг нэгний бизнесыг нураана хэмээн цамнасан энэ аж. Ингээд тэдгээр залуус тус газраас холдож Хан-Уул дүүргийн хүний хөлөөс зайдуу гарч зодолдсон байдаг.

Энэ үеэр С.Бямбацогт мөн л сэлмээ эргүүлэн дайрахад нь залуус аргагүй хамгаалалт хэрэглэж, сэлмийг нь булаацалдах үеэр С.Бямбацогтын баруун мөрний ойролцоо зүсэгдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, түүний “Тоглоомон сэлэм” хэмээн нэрлэсэн сэлэм нь жинхэнэ сэлэм байгаад зогсохгүй өөрийг нь зүсэж орхисон нь энэ аж. Тиймээс С.Бямбацогт аргагүй хамгаалалт хийж, биеэ хамгаалсан залууг “Намайг сэлмээр зүсч, гэмтэл учруулсан” хэмээн цагдаа шүүхэд гомдол гаргажээ.

Өөрөө хүн рүү барьж дайрахаар тоглоом болчихдог өнөөх сэлэм нь өөр хүний гарт жинхэнэ сэлэм болж хувираад зогсохгүй өөрийг нь зүсч гэмтээсэн нь энэ аж. Энэхүү хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, удахгүй шүүн хэлэлцэх гэж байна.

С.Бямбацогт нэг өдөр сэлэм эргүүлэн хоёр өөр газар үймээн самуун дэгдээснийхээ дараа хэсэг нөхдийн хамт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийнханд гардуулсан асуудал, “Castle” баарны гадаа танхайрсан асуудлуудыг нь шүүх, цагдаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх С.Бямбацогтыг үнэхээр “Тоглоомон сэлэм”-дээ зүсүүлж гэмтсэнийг тогтоовол “Castle” баарны гадаа танхайрсан асуудал нь эргэн сөхөгдөх нь. Ямартай ч хувирдаг ид шидтэй тэрхүү сэлэмний асуудлыг шүүгчид нэг мөр болгох аж.

С.Бямбацогтыг сэлэм эргүүлэн танхайрсан хэрэгт нь 2017 оны 11 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Castle” баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль зөрчиж, бусдад хүч хэрэглэн, бусдын хөрөнгө өмчлөх эрхийг зөрчин, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.

Мөн 11 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн “Sunshine” байрны гадна сэтгэцэд нөлөөлөх бодис буюу метамфетамины агууламж бүхий хар тамхийг хууль бусаар хадгалсан. Түүнчлэн Баянзүрх дүүрэг байрлах “Ривер бич” амралтын газрын өмнө замд 11 сарын 12-ны өдөр бусадтай маргалдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Улсын их дэлгүүрийн баруун талд 11 сарын 12-ны өдөр нэгэн иргэнтэй маргалдаж, зодоон хийсэн. Мөн түүнээс шээсний шинжилгээ авахад тээвэрлэж явсан хар тамхины зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

С.Бямбацогт болон түүнтэй хамт танхайн хэрэг үйлдсэн найзуудад нь холбогдох хэрэгт энэ оны аравдугаар сард прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Түүний ах болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл цацагдсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, “Миний дүүгийн барьсан сэлэм Хэллоувэний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм байсан юм билээ” хэмээн хаацайлсан байдаг. Гэсэн ч түүний хэрэг ийнхүү шүүхийн шатандаа очиж, шүүхээр шийдэгдэх нь тодорхой болов.

У.УРАНЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-11-14 14:49:33

ХУЛГАЙЧУУДЫГ ӨМӨӨРӨХ ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ АХ НЬ ДАРГА БАЙНАУУ ВУ БАЙНА ХАМААГҮЙ ЮМ БГАА БЗДЭЭ?? ЭРХЭМ ШҮҮГЧ НАРАА????

Ажлын байр