Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрд бүртгэлтэй 102 сая төгрөгийн машиныг жолоочдоо 6.6 сая төгрөгөөр худалджээ

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илрэв. 

Тухайлбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь өөрийн хувийн эзэмшлийн 81-67 УВХ улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Hyundai 5 ton truk” маркийн жижиг оврын краныг төрсөн дүү Р.Ариунаагийнхаа найзын “Агь Гурван-Эрдэнэ” ХХК-д шилжүүлж, улсын дугаарыг 97-15 ХОҮ болгон өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 47.950.000 төгрөгөөр шууд гэрээ байгуулан нийлүүлснийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Р.Нямтуул нь компанийн үндсэн хөрөнгөд 102.800.000 төгрөгийн бүртгэлтэй байсан 05-50 УВА улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж зах зээлийн дундаж үнээс хямд үнээр буюу 6.600.000 төгрөгөөр жолоочдоо худалдсан. Түүнчлэн тус компанийн үндсэн хөрөнгөд 107.560.120 төгрөгийн бүртгэлтэй байсан 13-83 УВА улсын дугаартай автокраныг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 6.400.000 төгрөгөөр худалдан борлуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Тэрээр дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө эдгээр авто техникүүдийг хэт хуучирсан гэж танилцуулан хямд үнээр худалдах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар гаргуулсан байв.

Б.Анир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Setguulchidee ergej medeeleech
2018-11-29 23:31:42

Turiin umchiin bodlogo zohitsuulaltin nuhur nyamosor uuruu tohiromjgui hun bsan uchraas iim davuu erhuud ugsun gj bodoj bna. Gevch mashin baitugai mototsikl ch gui sum bag oron dayar bhad ingej bgaad irged buhimdaltai bna,

Dahin medeelel uguuch
2018-11-29 23:28:43

Ene hunii asuudal yu bolson bol?, ingej duraarai aashilj baigaa humuusiin tolgoig ileed baij bolomgui yum, uchnuun mashin unaagui turiin baiguullaga baisaar bhad uneguideed baigaam bol yadaj urhiin emneleg sum bagt shiljuulj boldoggui yumu?, asuult bn

Ажлын байр