Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ

Нью Йорк хотод жил бүр зохион байгуулагддаг баримтат киноны DOC NYC наадмын үеэр Монгол гаралтай ой тогтоолтын аварга Янжаа Уинтерсоулын (Yanjaa Wintersoul) тухай “Memory Games” киног өнгөрсөн Ням гарагт анх удаа үзүүлжээ.

 

Одоо 24 настай Янжаа нь таван настайдаа гэр бүлийн хамт Монголоос Шведэд шилжиж ирсэн байна.

Баримтат кинонд 2017 онд Жакартад болсон Ой Тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүртэл түүний хэрхэн бэлтгэлээ хангаж байгааг харуулжээ.

Уг тэмцээнээс Янжаа нэр, царай тогтоох төрлийн алтан медалийг авсан юм байна. Дунд сургуульд хичээлдээ сайнгүй байсан Янжаа Стокгольмын Бизнесийн Сургуульд суралцахдаа ой тогтоолтын арга техник ашиглаж эхэлснээр хэрхэн амжилттай суралцсан тухай уг кинонд бас гардаг ажээ.

Ингэж өөрчлөгдөхөд нь Жошуа Фоерын “Moonwalking With Einstein” ном тусалсан гэнэ.

Дэлхийн аварга болсных нь дараа түүнийг Шведийн Got Talent уралдаанд урьсан бол IKEA компани сурталчилгааны видеондоо оролцуулжээ.

Янжаа долоо хоногийн дотор тус компанийн 328 хуудас, 5,000 орчим бүтээгдэхүүнтэй барааны каталогийг цээжилж үзүүлдэг юм байна.

“Хүний тархи компьютер шиг биш, эсрэг ажилладаг. Хэрвээ гар утсандаа 16GB зураг хадгалвал санах ойн нөөц ийм хэмжээгээр багассан гэсэн үг. Харин хүний тархи олон зүйл санах бүртээ улам багтаамж нь нэмэгддэг” гэж Янжаа ярьжээ.

 

 

 

 

Эх сурвалж: NBCnews

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр