Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Харвард”-ын их сургуулийн оюутан бүсгүй “Miss Asia USA” тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо ухаалаг, үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүдийнхээ нэрийг өндөрт гаргаж чадлаа.

 "Мисс Азиа Америк" төслийн эцсийн шатны шалгаруулалт Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотноо Монголын цагаар 2018 оны 11 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Харвардын их сургууль болон дэлхийд нэр хүнд бүхий LACC-ийн их сургуулийн оюутан Оюун-Далай овогтой Цацрал амжилттай оролцлоо. Тэмцээний өмнөх үе шат болгонд тэрээр амжилт гарган бусдыгаа тэргүүлсээр тэмцээний финалын өдөр Мисс Азиа Фотомисс /Photogenic Miss / авардсын ялагч болсон бол өмнөх жилүүдийн амжилтыг ахиулан ах удаа Монгол оролцогч 2018 оны "Мисс Глобал" буюу "Miss Global Ambassador” ялагчийн титмийг эх орондоо авчирлаа. Тэмцээний дараах олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Сүүлийн 10 жил турш тасралтгүй хийж буй бусдад зориулсан хүмүүнлэгийн үйлсээ цаашид үргэлжлүүлэхдээ уг тэмцээнээр дамжуулан олон улсын томоохон хүмүүнлэгийн ажлуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор оролцсон” хэмээн дурджээ.

Эх орны нэрийг өөрсдийн эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, гоо үзэсгэлэн, нийгэмд чиглэгдсэн олон ажлаараа гаргаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж бусдад эерэг үлгэр дуурайлалыг авчирч буй О. Цацралдаа цаашдын хичээл сурлага, хүмүүнлэгийн ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Zochin
2018-11-22 11:53:07

http://StartWeeklyJob.com/?userid=138871

Nasaa
2018-11-21 14:16:17

Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104574 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mong

Ажлын байр