Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ж.Мөнхбат: Албан тушаал мөнх биш авч, өгч болдог юм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Зөвлөхийнхөө толгойг турбагаар цохиод суух ёс зүй надад байхгүй ээ. Бүлгийн хурал дээр энэ асуудлыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хууль ёсны дагуу шалгаж өгөхийг хүссэн. Миний бие гэр бүл, хамтран зүтгэгчдэд эрсдэл үүсэх асуудал гарч болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Чуулганы хуралдааны үеэр нэлээд хатуу байр суурийг илэрхийлсэн. Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж тавьсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ыг тараах албан бичгийг М.Энхболд даргад хүргүүлэх гэж байна. Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээн зөвшөөрвөл тардаг. Нийгэмд дургүйцлийн түймэр ассан. ЖДҮ-ээс зээл авсан гишүүд, Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад хэлсэн. Жишээ нь, Сангийн сайддаа хариуцлага тооц гэсэн. Цахилгааны тэг зогсолт хийсэн учраас Эрчим хүчний сайддаа хариуцлага тооц гэсэн. Гэтэл хариуцлага тооцсонгүй.

ЖДҮ-тэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандсанаас үүдэж над руу дайрч байна. Концессчин, нүүрсчин, хэдэн тэрбумын байртай гэх зэргээр. Концесстэй холбоотой албан хүсэлтийг Ерөнхий сайдад явуулж байсан. Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайханд Сангийн сайдын албан бичиг очсон. Концессийн гэрээг цуцалсан. Улсаас нэг ч төгрөг аваагүй. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хуучин байраа зарж шинээр байр авсан. Татварын дарга Занданбатад татвар төлсөн эсэхээр мэдээлэл авсан. 15 сая төгрөгийн татвар төлсөн тухай бичиг ирсэн байна лээ.

Улаанбаатар паласт хийсэн тоглолттой холбоотой мэдээлэл гарч байна. Тэрхүү тоглолтын хүрээнд 140 сая төгрөгийн ашиг олсон. Нэг тасалбарыг нь 80, 60, 40 мянган төгрөгөөр зарсан юм. Д.Хаянхярваа гишүүнийг Бүлгээ хагалсан гэж огцруулсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад хоёр хуваагдчихсан юм. Уг нь хэл амаа олчих гээд хэрэндээ хичээж ажилласан. Улс төрийн нам гэдэг бол хувийн компани биш. Хэн нэгнийг дарга, сайдаар хадгалж, хамгаалахын тулд хийдэг ажил биш. Учраа олж чадахгүй бол ажлаа өгөөд явах хэрэгтэй. МАН дотор үүссэн зөрчил нь төрийн институцийг гацаанд оруулж байгаа нь үнэн. Амиа бодох биш намаа бодох хэрэгтэй. Цаашлаад улс орон бодох хэрэгтэй. Энэхүү толхилцоон нийгмийг турхирсан асуудал руу чирэхгүй байх аа. Албан тушаал мөнх биш авч, өгч болдог юм. Буцаагаад авч болдог юм. УИХ-ыг тараах асуудлаар Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нарын таван гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн" гэв.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр