Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.БАТТӨМӨР ГИШҮҮНЭЭ ТА ӨРӨӨ ТӨЛСӨН ҮҮ

Нэг өглөө босоод ирэхэд шатахуун түгээх станцууд толгой дарааллан үнээ нэмчихсэн байдаг. Олны хэлж заншсанаар ШТС-ууд үгсэн хуйвалдаж үнээ нэмж ард түмний “дарласаар” өнөөдрийг хүрлээ. ШТС-уудын эздээс төрд алба хашиж байгаа хүмүүс бий. Эдгээрээс Дархан аймгаас парламентад суух тийз өвөрлөсөн Б.Баттөмөртэй холбогдсон асуудал сүүлийн өдрүүдэд цахим орчинд анхаарал татаж байна.

Өнгөрсөн парламентын үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс “Ойн бирж” ХХК тэр тэрбумаар зээл авсан байна. Тэгвэл “Тэс Петрлоиум” компани Б.Баттөмөр гишүүнтэй ямар хамааралтай вэ?

“Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” ХХК. “Ойн бирж” ХХК УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани юм. Б.Баттөмөр гишүүн болохоосоо өмнө буюу 1992-2000 онд “Ойн бирж” ХХК-д Захирал, зөвлөхөөр ажиллаж байсан.

Улсын бүртгэлээс үзэхэд тус “Ойн бирж” болон “Тэс петролиум”-ыг ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө үүсгэн байгуулсан тухай хар дээр цагаанаар бичсэн байдаг. Мөн ХОМ дээрээ “Тэс петролиум”-ын 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Гэхдээ эрхэм гишүүн мэдээж одоо энэ байгууллагыг удирдахгүй байгаа.

Тэгвэл таны 100 хувийн эзэмшлийн “Тэс петролиум” 2016 оны сонгуулиас өмнө авсан өрөө хэрхэн барагдуулсан бэ? Энэ талаар эрхэм гишүүн та ганц үг ган хийгээгүй байгаа. ЖДҮХ сангийн асуудалтай хамт дуулиан дэгдэж байгаатай холбооотой таны авсан зээл ч ард түмний анхаарлын төвд байна. Учир нь та шатахууны үнийг барина хэмээн улсаас их хэмжээний мөнгө бага хүүтэй авсан байна. Тодруулбал, та АН-ын засаг барьж байх үед таны хувьцаа эзэмшдэг “Тэс петролиум” 3.8 хувийн хүүтэй 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Та энэ зээл төлсөн үү?

 

П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр