Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд сайдуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй зарим гишүүд өнөөдөр ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаараа мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮХС-г шалгах Түр хороо байгуулж байна. Үүнийг дэмжиж тусгай хяналтын дэд хороо дэмжиж, хамтарч ажиллах тогтоолын төсөл оруулсан. Түр хороо аливаа асуудлаар хяналт шалгах бүрэн эрхтэй. Түр хороонд ЖДҮ-чдийг оруулахгүй. Харин УИХ-ын гишүүн миний бие, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Ганболд, Н.Амарзаяа, А.Ундраа гишүүн байна. АН-аас Б.Пүрэвдорж гишүүнийг оруулах саналаа өгсөн" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хууль хяналтын байгууллага өргөн бүрэлдэхүүнтэй шалгаж байна. Гэтэл заавал Түр хороо байгуулах шаардлагатай юу? 

-Хуульд эрх нь байна. 

-Та бүхэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөнд автахгүй гэх баталгаа байна уу. ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн дунд гурван ЖДҮХС-гаас зээл авсан гишүүн банйа? 

-Ерөнхий сайд өөрөө нөлөөнд автсан байна. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан гэх ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга, дэд сайд нартайгаа л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад Я.Содбаатар, Н.Цэрэнбат гэх сайдуудтайгаа хариуцлага ярихгүй байгаа юм бэ. Тэгэхээр Түр хороо санал, дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй. Үүрэгтэй. Үүнийгээ УИХ-д оруулна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож чадахгүй байна. 

-Хууль хяналтын байгууллага шударга шалгаж чадахгүй байна гэж үзэж байгаа юм уу? 

-Нэг үндэслэл нь. Сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод байна. Яагаад гэхээр энэ асуудалд Засгийн газрын гишүүд холбогдсон байгаа. Бүлэг дээр хачирхалтай юмнууд яригдаж байна. ЖДҮ-чин гишүүд "Би авъя гээгүй байхад ав гэж шахсан. Ийм асуудал болох байсан юм бол хэрэггүй авдаг байж" гэдэг ч юм уу хачирхалтай үгийг ярьж байна. 

Б.Анир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр