Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шүүх хурал өндөрлөж, буруутай этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноолоо

 Олныг цочроосон нэгэн гэмт хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Тодруулбал, “Очир” тѳвийн зочид буудлын ѳрѳѳнд амиа алдсан 13 настай охины хэрэгт холбогдох шүүх хурал  өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүх хурал өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгөж 19 цаг дөхүүлж өндөрлөж  шийпьэрээ гаргасан юм. Ингээд анхан шатны шүүхийн тогтоолыг танилцууллаа.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар энэхүү хэргийг  шүүсэн байна.

Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцсон байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг нар шүүх хурал оролцсон аж. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүжээ.

Зүйл ангийг тодруулбал, 10.1 Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол...  гэдэг зүйл ангиар яллаж, бүх насаар нь хорих ял онооллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр