Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Батболд, Ц.Баатархүү хоёрын хооронд тохиролцоо болсон уу?

Ердөө хэдхэн хоногийн өмнө НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү хотын даргыг огцруулах, 97 тэрбумыг эсэргүүцэж, тэмцэж явсан.  Сөрөг хүчний үүргээ НИТХ дахь АН өнөөдрийн хүртэл сайн биелүүлсээр ирсэн. Тэгвэл Хотын даргыг огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй цаг дор сөрөг хүчнийг толгойлж буй Ц.Баатархүү Хотын даргыг огцруулахгүй байх тохироо хийж, авч үлдэхээр шийджээ.

НИТХ дахь Ардчилсан нам 11 төлөөлөгчтэй. Тус бүлэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ биелүүлж, Хотын удирдлагад шаардлага хүргүүлж ирсэн. Тэгвэл энэ удаад тэд С.Батболдыг авч үлдэж, огцруулахгүй байхаар тохиролцсон байна. Учир нь нийслэлийн 2019 оны төсөв удахгүй хэлэлцэгдэнэ. Тэгвэл хотын дарга АН-ын 11 гишүүнд багагүй мөнгө амлаж, хүссэн төсвийг нь “баталж” өгнө гэсэн ам өчиг өгчээ. Тиймээс сөрөг хүчний хувьд Хотын даргыг огцруулахгүй авч үлдэхээр болсон байна. Угтаа бол НИТХ дахь АН-д экс хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар бий. Тэд өнгөрөгч дөрвөн жилд АН үнэмлэхүй ялалт байгуулж, хотыг 4 жил удирдахдаа хийсэн юмтай, үзүүлэх зүйлтэй буусан гэдгээ ярих дуртай. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хотын даргыг сайн ажилласан эсэхэд нь бус ирэх жилийн төсөв, сонгуулийн өмнөх төсвөө бодон барьцаанд орсон гэсэн бор шувуу Хангарьд ордноор нисч байна.  Хэрэв сөрөг хүчин С.Батболдын эсрэг кноп дарвал огцрох бүрэн боломжтой. Гэхдээ нэгэнт тохироо хийгдсэн учир өнөөдөр Хотын дарга С.Батболд суудалдаа үлдэх бололтой.

shuurkhai.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-11-25 11:15:47

Хотод АН ялах гэж муу нөхөрийг авч үлдэх нь ашигтай байна.

Ажлын байр