Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дэлхий даяар ХДХВ/ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн амьдарч байна

ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Албан ёсны тоогоор дэлхий даяар 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. Эдгээр хүмүүсийн 34.5 сая 28-40 насныхан бол 2.1 сая 15-аас доош насны хүүхэд байгаа аж.  Хамгийн харамсалтай нь жил бүр 1.8 сая хүн  шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн.

2018 онд ДОХ-той тэмцэх өдрийг “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд хамрагд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байгаа аж. 2018 онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр