Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эмэгтэй бөхчүүд “Оросын цом”-ын тэмцээнээс долоон медаль хүртжээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо.
Тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв. Тодруулбал,

  • 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алт,
  • 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа алт,
  • 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг хүрэл,
  • 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамтрчин ОУХМ Э.Сумъяа хүрэл,
  • 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор хүрэл,
  • 62 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг хүрэл,
  • 72 кг-д “Алтай” констракшний тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн эзэн боллоо.

С.Цэрэнчимэд гавьяат хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болсон бол Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж алтан медалийн тавцанд зогсов.
Харин ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнд таван удаа зохион байгуулагдахад бүгдэд нь медаль хүртэж ховорхон амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн өөр жинд (53, 55, 57, 62 кг) медаль хүртээд байна. Түүнчлэн О.Насанбурмаа гавьяат тус тэмцээнээс гурав (2016, 2017 онд түрүүлсэн), Э.Сумъяа (2017 онд алт), Б.Шоовдор (2015 онд хүрэл) хоёр дахь, Ц.Намуунцэцэг анхны медалиа зүүлээ. 

Б.Заяа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр