Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гоо заслын эмч А.Нямдарь: Шууд үр дүнгээ өгдөг гоо заслын шилдэг үйлчилгээг санал болгож байна

SkinAid” арьсны өвчин, гоо заслын эмнэлгийн  мэргэжлийн арьс, гоо заслын эмч нар таны арьсанд үүсээд байгаа асуудлыг богино хугацаанд дэвшилтэт технологийн тусламжтайгаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэж мянга мянган бүсгүйчүүдэд эрүүл арьс, гоо сайхныг бэлэглэсээр байна. Ингээд тус эмнэлгийн шидэт үйлчилгээнүүдийн талаар “SkinAid” арьсны өвчин, гоо заслын эмнэлгийн  арьс гоо заслын эмч, Анагаах Ухааны магистр А.Нямдарьтай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулахгүй юу?

- Манай эмнэлэг 2018 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Арьс гоо заслын салбарт олон жил ажилласан туршлагатай эмч нар ажиллаж, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг төдийгүй арьсны өвчлөл, харшил оношилж эмчлэх мөн арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх, цайруулах гоо заслын тарилгууд, мэсгүйгээр арьс өргөж залуужуулах аппаратын үйлчилгээ болон коллаген үүсгэгч өргөстэй утас суулгах эмчилгээнүүдийг эмнэлгийн орчинд хийдгээрээ онцлог юм. Түүнчлэн арьс цайх өвчнийг эмчилж байна. Өмнө нь энэ өвчнийг монголд бүрэн эмчилдэггүй, иргэд Япон, Солонгос, Хятад  зэрэг гадаад орнуудыг зорьж эмчилгээ хийлгэдэг байсан үе ард хоцорчээ.

-Танай эмнэлгийн арьс өргөдөг коллаген үүсгэгч утасны талаар охид бүсгүйчүүд нэлээд ам сайтай байх юм билээ. Арьс өргөж, залуужуулах коллаген үүсгэгч, өргөстэй утасны талаар мэдээлэл өгнө үү?

-Ер нь арьсанд суулгадаг утаснууд нь бүтэц, хэмжээ, хэлбэр, нүүрний болон биеийн аль хэсэгт хийхээс хамаараад маш олон төрөл байдаг. Арьс өргөдөг коллаген үүсгэгч өргөстэй утас нь  унжсан арьсыг чангалж татах, арьсны бүтцэд суулгах үед утас хайлах явцдаа коллаген үүсгэж эхэлдэг. Ингэснээр хөгшрөлтийн явцыг удаашруулж залуужуулах ач холбогдолтой.  Мөн дүүргэгч утас нь арьсны үрчлээ нугалаатай хэсгийг дүүргэн арьсыг байгалын мэт засаж өгдгөөрөө давуу талтай.

- Коллаген үүсгэгч, өргөстэй утсыг нэг удаа суулгаснаар үйлчилгээгээ хэдийн хэр хугацаанд хадгалах вэ?

-Тухайн хүний нас болон арьсны хөгшрөлтийн зэргээс хамаарна. Хэрэв 25-35 настайдаа гоо сайхны утас хийлгэсэн тохиолдолд 2-3 жилийн үйлчилгээтэй.  Энэ насныханд арьсны хөгшрөлтийн процесс дөнгөж эхэлж байдаг учраас арьс нөхөн сэргэхдээ хурдан, үйлчилгээг илүү удаан хадгалдаг. Харин ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны утас хийлгэхэд 1-2 жил  үйлчилгээгээ хадгална.

-Гоо сайхны утас суулгахад сөрөг нөлөө бий юу?

- Гоо сайхны утас бол хамгийн сөрөг нөлөө багатай эмчилгээ юм. Утас нь хайлдаг, хайлдаггүй гэж хоёр төрөл бий. Сүүлийн үед хайлдаг утсаар хийдэг болсон. Гэхдээ утас хайлж дуусах нь үйлчилгээ дуусаж байна гэж ойлгож болохгүй. Анхааруулах зүйл нь гоо сайхны туршлагатай эмчээр гоо сайхны утас суулгуулахгүй бол арьсанд өнгөц суулгах, мэдрэлийн судсыг дайруулах, эмнэлгийн ариутгалын орчинд хийгээгүйгээс халдвар авах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

- Утас татуулсны дараа утас нь ил гардаг тухай бүсгүйчүүдийн дунд яриа бий. Энэ нь утсыг өнгөц суулгасантай холбоотой юу?

-Тийм ээ. Утас нь  ил гарна гэдэг нь мэргэжлийн хүнээр хийлгээгүй холбоотой байхаа. Арьсан дээр нимгэн өнгөц хийх үед утасны тасарсан хэсгүүд нь булчингийн хөдөлгөөний нөлөөгөөр гарч ирэх боломжтой.

- Гоо сайхны утас суулгахад тохиромжтой улирал гэж байх уу?

- Хэт их халуунд хийлгэвэл үрэвсэл үүсэх магадлалтай. Мөн дэглэм барих ёстой. Энэ үед 7-14 хоног амаа том ангайхгүй, эвшээхгүй, хатуу зүйлс зажлахгүй, гоо сайхны массаж хийлгэхгүй байхыг зөвлөдөг.

- Тус үйлчилгээнийхээ үнийг танилцуулж болох уу?

- Утасны тоо ширхэг, утасны төрлөөс хамаараад үнэлгээ янз бүр байдаг. Утасныхаа тоогоор гэвэл 5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй. Тиймээс эмнэлгүүд багцаар нь үнэлдэг. Хэрэв нүүрнийхээ арьсыг зөвхөн дээш нь өргөж чангалуулъя гэхэд 1.6- 2 сая орчим болно. Үүнээс гадна дүүргэгч утасны тусламжтай арьсны цүлхийж унжсан хэсгийг чангалдаг. Манай эмнэлэг 1.6-2.5 сая төгрөгөөр  хүзүү, нүүр, давхар эрүүг чангалж, нүүрний хэлбэрийг V хэлбэрт оруулах үйлчилгээг үзүүлж байна. Зөвхөн нүүрнээс гадна гарын бугалга, гуя, хэвлий хэсгийг галбиржуулан тураах, хөх өгзөг өргөх зорилгоор утас хийлгэх боломжтой.

-Мөн танай эмнэлэг суларч, унжсан арьсыг мэсгүйгээр  өргөж чангалдаг  гэсэн. Мэсгүй гэхээр ихэд олзуурхууштай байна л даа?

-Энэхүү үйлчилгээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг, цор ганц технологи болох мэсийн бус аргаар арьсыг өргөж, чангалдаг "Ultraformer 3" аппаратын үйлчилгээ юм. Манай эмнэлэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангасан стандарт орчинд, арьс гоо заслын мэргэшсэн эмчийн хяналт аюулгүй, эрсдэлгүй, сэтгэл ханамжтайгаар залуу сайхан, өнгөлөг, эрүүл чанга арьстай болгож байгаа  охид бүсгүйчүүдээс талархал хүлээгээд байгаа.

-Тус аппаратын давуу тал нь юу вэ?

-Хамгийн сүүлд гарсан шилдэг технологи бөгөөд гарах үр дүнг сайжруулж өгсөн. Энэхүү аппарат маань арьсны хамгийн гүн буюу мэс заслын аргаар л хүрдэг тэр давхаргад мэсийн бус аргаар хүрч үйлчилдэг цор ганц технологи юм. Төвлөрүүлсэн хэт авиан тусламжтайгаар эластин, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж арьсны өнгийг сэргээх, булчингийн давхаргад хүрч үйлчилснээр арьсыг өргөж чангалах үйлчилгээтэй. Арьсны хөгшрөлт, унжилтын зэргээс хамаараад эмчилгээний давтамж, барих хугацаа янз бүр боловч ерөнхийдөө 5-10 насаар залуужуулж, хөгшрөлтийг 2-3 жилээр удаашруулна. Энэхүү аппарат нь харьцангуй өвдөлт зовиур багатай, мөн барих хугацаа уртассан гэх мэт олон давуу талтай.

-Сүүлийн жилүүдэд манай улсад арьс цайх өвчлөл нэмэгдэж байгаа.  Өвчин үүсэх шалтгаан нь юу вэ?

Арьс цайх өвчин (Vitiligo) нь арьсны нөсөө үүсэх процесс алдагдах эсвэл огт байхгүй болсноор арьс, салст болон үсний хэвийн өнгө алдагдан цагаан толбоор илэрдэг арьсны өвчин юм. Энэ өвчнөөр бүх насныхан /дөнгөж төрсөн нярайгаас насанд хүрэгчдэд/ өвчилж болох бөгөөд ихэвчлэн 20 наснаас өмнө эхэлсэн байдаг. Мөн хүйс харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тохиолдоно. Арьс цайх өвчний шалтгаан, эмгэг жам нь бүрэн тодорхойлогдоогүй боловч өвчин үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг судалсаар байна. Өвчин үүсэхэд удамшил, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл санааны хямрал, сэтгэл гутрал, гэнэтийн цочрол, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд (бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, чихрийн шижин), дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, дархлаа тогтолцооны алдагдал, аутоиммуны шалтгаант өвчнүүд (Хашимотогийн өвчин, Грейвсийн өвчин, витамин В12 дутагдлын цус багадалт, Адиссоны өвчин, үүрлэсэн үс уналт, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, тогтолцооны улаан чонон яр г.м), дотоод хордлого (фенол, катихол, сульфгидрилийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдтэй ажилладаг хүмүүс), арьсны гэмтэл, жирэмслэлт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна.

-Арьс цайх өвчин ямар шинжээр илрэх вэ?

Энэхүү өвчний үед биед зовиур шаналгаа, өвдөлт, загатнаа илэрдэггүй боловч арьсны тодорхой хэсгүүд цайрснаар гоо сайхан болон сэтгэлзүйн хувьд таагүй байдал үүсдэг. Үүний улмаас сэтгэл гутралд орох, өөрийгөө дорд үзэх, өөрийгөө нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхалд өртөх, өөрөөсөө болон хамтрагчаасаа ичих гэх мэт сэтгэл зүйн хувьд дарамтад ордог. Арьс цайх өвчин нь архаг удаан явцтай бөгөөд янз бүрийн хэлбэр хэмжээтэй, цагаан өнгийн нөсөөгүй толбо биеийн аль ч хэсэгт гарч болно. Энэ цагаан толбо нь зах руугаа тэлж хоорондоо нийлэх хандлагатай, орчны арьснаасаа тод зааглагдаж харагдана. Эдгээр толбо нь наранд шарсны улмаас улам тодрох, улайж үрэвсдэг учраас нарнаас хамгаалах нь зүйтэй. Зарим тохиолдолд толбо үүссэн хэсгийн үс цайрах, унах шинжүүд дагалддаг.

-Арьс цайх өвчнийг танай эмнэлэг эмчилдэг гэж ойлголоо?

Арьс цайх өвчин нь эмчилгээнд үр дүн муутай, тэсвэр тэвчээр их шаардсан өвчин юм. Мөн дэлхий нийтэд хийгдэж буй стандарт эмчилгээнүүд нь өртөг, зардал өндөртэй, зарим эмчилгээний аргууд нь манай улсад нэвтрээгүйгээс заавал гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагатай байсан. Гэвч эдгээр эмчилгээний аргуудаас сүүлийн үед хэрэглэгдэж байгаа, үр дүн сайтай ExSyS 308 гэрэл эмчилгээний аппаратыг  манай эмнэлэг Герман улсаас албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа эмчилгээнд  хэрэглэж байна. Арьс цайх өвчний үед эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтад, хувь хүнд тохирсон аргаар, дотор болон гадуур эмчилгээтэй хавсран удаан хугацаанд тэсвэр тэвчээртэйгээр эмчлүүлэх нь хамгийн зөв сонголт юм.

- Өвлийн улиралд охид залуус арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгнө үү?

- Арьсаа тогтмол гүн цэвэрлэх ёстой. Үүний дараа арьсыг  гуужуулж, чийгшүүлэх хэрэгтэй. 25-аас дээш насны бүсгүйчүүд маань тодорхой давтамжтайгаар арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх тарилгуудыг мэргэжлийн арьс гоо заслын эмчийн зөвлөгөөгөөр хийлгэж байвал ихээхэн ач холбогдолтой. Өвлийн улиралд хүйтэн уур амьсгал, салхины нөлөөгөөр нүүрний арьс их гэмтдэг  учраас  заавал нүүрээ будаж хамгаалах нь зохистой. Нарны тосыг жилийн дөрвөн улиралд өдөр бүр түрхэж арьсаа хамгаалж байгаарай.

- Ярилцлагаа өндөрлүүлэе. Манай уншигчид сонирхож холбогдвол ямар хаяг, утсаар холбогдох вэ?

Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.  Манай хаяг Тэнгис кино театрын автобусны буудлын баруун талд KFC, Cafe Bene-тэй байрны 5 давхарт байрладаг. 

Фэйсбүүк хаяг: SkinAid арьсны өвчин - гоо заслын эмнэлэг Утас: 76000505, 91113734

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр