Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргав

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан байна. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.

Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-12-05 12:41:41

УРТ ХЭЛ ХҮЗҮҮ ОРООНО ГЭДЭГ ШИГ УРТ ЭРҮҮ ХҮЗҮҮГЭЭ ОРООЛОО ДОО ХА ХА ХА БСШУЯ ОДОО МЭРГЭЖЛЫН САЙДТАЙ БОЛМООР ЮМ ТҮҮНЭЭС ГУДАМНЫ УРТ ЭРҮҮГЭЭР ДҮҮРЭХ ЁСГҮЙ???????

Ажлын байр