Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ч.Чамин-Эрдэнийг нас барсан өдөр Нэмэхбаяр байрных нь лифтээр зорчиж явжээ

"Боловсрол" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэг гараад сар гаруйн хугацааг үдэж буй ч хэрэгтэй холбоотой олон таамаг, дүгнэлт олон нийтийн дунд тархаад буй. Энэ хүү хэрэг дээр Тамир болон Ганбат хэмээх хоёр өмгөөлөгч ажиллаж буй бөгөөд тэднийг ажлаа хангалттай хэмжээнд явуулахгүй байна гэж үзэн ар гэрийнх нь зүгээс өмгөөлөгч Р.Булгамаагаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч өмгөөлөгч Тамир утсаа авахгүй, холбоо сураггүй алга болсон гэх бөгөөд Р.Булгамаатай уулзаж гэрээгээ шилжүүлэх уулзалтад хоёр ч удаа ирээгүй байна. 

 

Image may contain: 1 person, text

 

Талийгаачийн гэр бүлийнхэн Ч.Чамин-Эрдэнийн найз залуу түүнийг нас барсан өдөр байрных нь лифтэнд явж байгаа зургийг цахим орчинд ил болгоод байна. Түүний найз залууг Нэмэхбаяр ар гэрийнхэнрүү  мессеж бичсэнээс өөрөөр холбоо бариагүй хэмээн талийгаачийн ах дурдсан байх бөгөөд олон нийттэй хамтран жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

 

Image may contain: 1 person, text

 

Харин "Боловсрол" телевизийн зүгээс "Mongolia”s Next Top Model" нэвтрүүлгийн оролцогч охидтой хоёр жилийн хугацаатай хатуу гэрээ хийсэн тухай тус нэвтрүүлгийн өмнөх дугаарын оролцогч бүсгүй дурдсан байх бөгөөд тэрээр мөн шүүх эмнэлгийн шинжилгээний үеэрх өөрийн сонссон зүйлсийг түүний ахад хандан хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Охидуудын хувьд ЭДҮ тв 2 жилийн хатуу гэхээ хийсэн гэсэн. Ам нээж болохгүй гээд. Бас нэг юм, танил найзын маань шүүхэд ажилладаг мөрдөнгийн найз нь задлан дээр нь орсон байна лээ. Хөл нь бүүр гадагшаагаа эргээд аймар хугарчихсан, нил хөх няц болчихсон, эмч нар битгий хэл хөндлөнгийн маньд харахад аймар зодуулсан нь илт байсан гэсэн байна лээ. Өр өвдмөөр. Хэрэгтэн бол аль уже илэрсэн нь тодорхой. Гол нь хаацайлаад байгаа, ил болгох л хэрэгтэй байна" хэмээсэн байна. 

 

Image may contain: text

 

Хэрэг гарсан өдөр буюу 2018.10.24-ний өдөр өглөөний 10.35 минутанд талийгаач гэрээсээ санд мэнд, утсаа орхин гарсан байдаг бөгөөд түүний найз залуу Нэмэхбаяр өглөөний 9.27 минутанд талийгаачийн байрны лифтенд зорчиж явсан бичлэгийг түүний ах олон нийтэд ил болгоод байна.

 

 

Image may contain: text

 

Харин Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Эрдэнэсувд хэлэхдээ тус хэрэгт гадны нөлөө орсон эсэх нь тогтоогдоогүй, талийгаач нэг давхараас лифтенд ганцаараа суун дээш 11 давхарт гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон хэмээх мэдээллийг өгсөн байх бөгөөд прокурорт баримт материал дутуу очсон байх магадлалтайг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү дурдсан байна. 

 

Image may contain: 1 person, text

 

Үүнээс үзэхэд хэрэг бараг тодорхой болсон байж ч мэдэх юм. Харин одоо холбогдох байгууллагууд ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс гаргаж ирсэн энэхүү баримтуудад хэрхэн дүгнэлт  өгч тус хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдэв бололтой. 

 


 

 

Image may contain: 1 person, standing, tree and outdoor

 

Image may contain: 1 person, indoor

 

 

factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр