Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЖИРЭМСЭН ЭХИЙГ “ТӨРӨХИЙН ХААЛГААРАА ОР” ГЭЖ ХӨӨСНӨӨС БОЛЖ ТАКСИНД АМАРЖЖЭЭ

Эрүүл мэндийн салбарын ялзарсан хүнд суртлыг иргэд цахим хуудсандаа их чичлэж байна. Эмнэлэгт өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэн тусламж эрсэн хүмүүс ирдэг болохоос аагаа багтаасан арга ядсан хүмүүс оочер дугаар болж ирдэггүй хэзээ ойлгодог болох юм бэ?

ЭХЭМҮТ-д төрөх гээд сандарч орж ирсэн эмэгтэйг "Төрөхийн хаалгаараа ор" гэж хөөж гаргаснаас болж хөхөө өвлийн гадаа хүүхдээ төрүүлсэн тохиолдол гарчээ.

Энэ талаар цахим хуудсан нэгэн ээж сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Тэрбээр "Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт 2 удаа үзүүлж 1 удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй "би төрөх гээд байна" гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч "манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл" гээд шөнийн 23.00 цагийн үед хөөгөөд явуулсан. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байсан.

Гараад нөгөө төрөхийн тасгаа хайж явж байх үедээ энэ их хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас "Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байна. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй дээ" гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан "Чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай" гэж тэнд байсан хүмүүсийг загнасан.

Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлдэж ээж хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болов. Гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явсан. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу байгааг мэдсэн ээж бна уу санаа зовоод болдоггүй ээ)" гэж бичжээ.

 
Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн гэв

Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн эх сурвалжаас тодруулахад "Энэ эмэгтэй эхлээд хүүхдийн эмнэлэг дээр төрөх тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Эмнэлгийн гадаа биш таксинд төрсөн юм шүү.

Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад "Гурван гал" эмнэлэгт аваачаад өгчихсөн юм билээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудсан юм билээ. Төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх хүүхэд хоёрыг аваад төрсний дараах тасагтаа хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан гэх зүйл болоогүй. Одоо ямар ч асуудал байхгүй" гэв.

Гэхдээ эмнэлгийн бус газар хахир хүйтэнд хүүхдээ төрүүлсэнд хэн буруутай вэ? “Хүүхэд гарлаа" гээд тусламж гуйгаад ирсэн эхийг үл тоон, хайхрамжгүй хандсан дээрх үйлдэл тангараг өргөн төрийн албан хаагчаас гарах үйлдэл мөн үү? Энэ мэт сэтгэлгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2018-12-06 20:11:27

Jijigkheen khayagtai olon uud, khaalgatai gazar daa. Ene olon khaalganii alinaar ni orokh we l gedeg l boldog shu!

zochin
2018-12-04 14:08:56

buudal bish em-g biz de uwchitei xend ch bolow anxni tyslamj vzvvlex baital im archaagvi bx gej

Ажлын байр