Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр: Би ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө


Арванхоёрдугаар сарын 2-ны үдэш ЭХЭМҮТ-ийн гадаа төрсөн ээжийн асуудлаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Баттулга. ЭМЯ газрын дарга Б.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Таагүй үйл явдалд эмч хүний хувьд харамсаж байна. Эрүүл мэндийн байгууллагад дотоодын хяналтын механизмууд ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, тасралтгүй байдалд хяналт тавих, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагад хяналт тавьдаг механизм байдаг. Энэ дагуу эмнэлгийн бүрэлдэхүүн, ЭМЯ-ны газрын дарга нар, яамны Ёсзүйн хяналтын хорооны хамтарсан хуралдаан хийсэн. Тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн. 

Тухайн эх өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай, хоёр дахь төрөлт. 12 сарын 2-ны орой такси хөлслөн манай эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусдамжийн тасагт жолоочтойгоо орж, Төрөх тасаг асуугаад байрлал заалгаад гарсан. Төрөх тасаг руу явах замдаа төрсөн гэж үзэж байна. Хүүхэд нэгэнт төрсөн учир буцаж ирэхэд эмнэлгийнхэн яаралтай тусламж үзүүлсэн. Одоо манай эмнэлэгт эх, хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Хүүхэд хөхөө амласан, хүүхдэд амьсгал орлох нэмэлт төхөөрөмж хэрэглээгүй хэвийн байна. 

Нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан шиг эмнэлгийн ажилтнууд эхийг хөөсөн, ус гарсан эхийг явуулсан асуудал байхгүй. Шалгах нягтлах ажиллагаа явагдаж байна. Нягтлан шалгасны дүнд эмнэлгийн ажилтан ажил үүргийн хариуцлага алдсаныг тогтоогдвол хариуцлага тооцно. Эрүүл мэндийн учруулсан хохирлын цар хүрээнээс хамаарч хариуцлага сануулах, цалингийн хувь хэмжээгээр торгох, ажлаас чөлөөлөх, цаашилбал эмчлэх эрхийг хязгаарлах зэрэг хариуцлага хэлбэр бий. 

Ийм явдал болсонд би эмнэлгийн захирлын хувьд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Хувь хүн, эмч зүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө гэв.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-12-06 18:04:51

Зарим нь ийм ёс зүйтэй захирал байхад зарим нь огцорооч гээд хам олон ч удирдлага нь ч шаардаад байхад шүүхдээд 4 удаа буцаж захирал болоод байдаг Халдвартын Нямхүү гэдэг хог шаар бас байх юмаа

Ажлын байр