Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдэж, эргүүлэн татахаар болжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргээс эхлээд ЖДҮ-ийн сантай холбоотой авлига албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж,  ЦЕГ-аас  22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж  шийдвэрлэн, үрдүнг тооцож ажиллах үүргийг өгсөн.

Тэгвэл хамтарсан ажлын хэсгийнхний ажлын эхний үр дүнгүүд гарч байгаа бололтой.

Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл байна. Прокурорын байгууллага дахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг маргааш буюу баасан гаригт өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.

ЖДҮ-тэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.

 
zuv.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-12-10 10:43:15

Soltan gej hubiin sonirholtoi kazakiig zailuulah n zob. 2016 onoos hoish neg ch udaa chuulganii huraldaan deer songogchdiinhaa toloo ug helj uzeegui hun. Hubiin ashig sonirhol n dendsen hun bna. Bayan-Olgiid uer buulaa baigliin gai gamshig bolloo.

Зочин
2018-12-10 09:58:07

OYUNDARI,TEMUULEN,UNDARMAA NARIIG TEGEED YAHAV?????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

иргэн
2018-12-08 11:14:54

Прокурор одоо л ажиллаж эхэлэх бололтой,3 гишүүнээс эхлээд бүх луйварчдыг шоронд хийж цэвэрлэгээ хийх ёстой,ерөнхийлөгчөөс :эхлээд том гэмт хэрэгтнүүд төрийн албанд нуугдаж байгаа шүү.

delden
2018-12-06 13:44:07

ene hir unen yum bol doo

Ажлын байр