Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Капитал” банкны төв байрыг битүүмжилж шалгалт хийсэн байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас битүүмжилсэн тухай мэдээлэл  цахим хуудсаар тархаад байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр  АТГ-ын Мөрдөн шалгах албаны хүмүүс өчигдөр үдээс хойш 15.00 цагийн үед Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдын өрөөнд орсон ч хараахан битүүмжлээгүй байгаа талаар мэдээллэсэн. Одоогоор тус банкны санхүүгийн үйл ажиллагааг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа  аж. 


УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байх магадлалтай гэж мэдээлэл тархаад байгаа билээ. 


Тэгвэл өнгөрсөн сард АТГ-аас ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай мэдэгдсэн.

Тодруулбал, ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа гэсэн юм

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

irgen
2018-12-24 00:08:14

capital zugeer l ajillaj baisan sh dee

irgen
2018-12-24 00:07:59

capital zugeer l ajillaj baisan sh dee

зочин
2018-12-17 14:40:42

Ундармаа жинхэнэ залилагч луйварчин муу хүн гэдгийг монголчууд мэдэж эхлэх шигээ

Ажлын байр