Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хар тамхи, мансууруулах бодисын шинэ урсгалыг таслан зогсоожээ

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мөн Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ.

Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна

 Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

mongol
2019-01-04 15:37:55

Бид Хятадад уусахад хүрээд байхад баасан гаригт шоудсаар ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧИД 1990 ОНООС ТАСРАЛТГҮЙ МОНГОЛЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ 1 ТЭРБУМ 380 САЯ ИЙМ ИРГЭДТЭЙ УЛСАД УУСГАХ НЬ ОЙРХОН БОЛЖЭЭ Монголчууд биднээс их олон эмэгтэйчүүд хятадуудын авгай болоод амьдарч ба

Ажлын байр