Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АСАН Д.ДОРЛИГЖАВЫГ ҮҮРЭЭР БАРИВЧИЛЛАА

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан дөрвөн сая ам.доллар өгсөн” гэж мэдэгдсэн. Энэ мэдээллийг сайд асан Д.Дорлигжав үгүйсгэж “Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, дөрвөн сая ам.доллар нэхэмжилнэ” гэсэн юм. Түүнийг дээрх мэдээллийг өгөхөөс өмнө АТГ-аас мэдүүлэг авсан байдаг юм.

Тэгвэл АТГ-аас өчигдөр Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нарын гэр, оффист нь нэгжлэг хийсэн юм. Харин өнөө өглөө түүнийг прокурорын зөвшөөрлөөр баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл ирлээ. Хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөөр 72 хүртэлх цаг цагдан хорих боломжтой. Энэ хугацаанд багтаж, шүүхэд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтээ прокуророос гаргах ёстой юм. Ингэхээр сайд асан Д.Дорлигжав хэдий хэр хугацаагаар цагдан хоригдох нь нөгөөдөр буюу энэ сарын 10-наас тодорхой болох юм.

shuurkhai.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр