Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын чуулган 15 цаг хүртэл хойшиллоо

Өчигдөр яаралтайгаар зарлагдсан УИХ-ын чуулганы хуралдаан шөнийн 4:30 минутад түр завсарласан. Тус чуулган өнөөдөр өглөөний 10 цагт үргэлжлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 15 цаг хүртэл хойшиллоо. 15 цагт ирц бүрдвэл чуулган үргэлжлэн хуралдах бөгөөд Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн үргэлжлүүлэн хэлэлцэж мөн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалт буюу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай юм. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр