Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ж.Мөнхбат: Миний бие жагсаалд 200 хүн байтугай хоёр хүн ч оруулаагүй

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” зохион байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр /2019.01.10/ “Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байгаа сураг дуулдлаа. Хоёр дахь долдугаар сарын 1-нийг хүссэн бололтой” хэмээн мэдэгдсэн.

 

Эл мэдэгдэлд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар хийлээ. Тэрбээр “Өчигдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн АН-аас өөрийгөө гарсанд тооцоод байгаа “Богд” банкны эзэн Л.Болд намайг жагсаал цуглааныг үймээн самуун цуст мөргөлдөөнд цэргийн хүмүүсийг бэлдсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг би эрс няцааж байна. Миний бие жагсаалд 200 хүн байтугай хоёр хүн ч оруулаагүй. Ер нь ийм жагсаал цуглаан болдог. Тэр нь буруудаад ирэхээр буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлогууд сүүлийн үед газар авч байна.

 

Өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдлийнхээ өр төлөөсийг төлөх гэж гүйдэг улс төр газар авч байна. Би Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Л.Болд гишүүнтэй холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг хөндөхөд үгүйсгэж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Л.Болдын “Богд” банкны харилцах дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ үнэн юм билээ. 8 сая ам.доллар, 9.8 тэрбум төгрөгийг Л.Болд гишүүн өөрийнхөө хувийн банканд авсан байна. “Богд” банк Хөгжлийн банканд нэг ч төгрөгийн хүү төлөхгүй байгаа. Үүнийхээ өр төлөөсөнд улс төрийн акц хийж байгаа.

 

Тиймээс би өөрийн бланк дээр Тагнуулын байгууллагаас албан ёсны тодруулга шаардаж байгаа. Мөн Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр