Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа бүрэн эрхтэйгээ үлдлээ

16:00 цаг: УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжид зээл авсан хэрэгт холбогдуулан  шалгах хүсэлт хүргүүлсэн. Уг асуудлыг өчигдөр /2019.01.10/  холбогдох байнгын хороод хэлэлцээд, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.  Өнөөдөр 15:25 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын хүсэлтийг хэлэлцэж эхлээд байна.

 

Ингэхдээ нэр бүхий гишүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт өгч, үг хэлж дууслаа. Түүнийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг нууцаар явууллаа.

 

Санал хураалтын дүнгээр гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзлээ. 

 


 

15:25 цаг: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлэгс зургаан цагийн завсарлага хүссэн тул хуралдааны өнөөдрийг хүртэл завсарласан. Өглөө 10.00 цагт АН-ын авсан завсарлага дууссан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг 15.00 цагт хуралдуулахаар хойшлуулсан билээ. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаан цагаасаа бага зэрэг хоцорч, 15:25 цагт эхэллээ. Хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас ирүүлсэн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр