Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлт боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  үндэсний томоохон үйлдвэрлэгч “Талх чихэр” компани “Атар” хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ. Тус нээлтийн арга хэмжээнд  Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Дамбажав тэргүүтэй лам нар ном айлдаж хэрэглэгчдийнхээ буян заяаг тус компанийн зүгээс даатгуулсан байна. Мөн нээлтийн үйл ажиллагааны баярыг тохиолдуулан  “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдааныг MNC  телевизтэй  хамтран зохион  байгуулсан байна.  Тус бөхийн барилдааны хувьд тав дахь жилдээ зохион байгуулагдан  үзэгчдэд  хүрч байгаа төдийгүй голдуу 4-7 насны  бөхчүүд зодоглодгоороо бусад  үндэсний бөхийн барилдаанаас нэлээд онцлогтой болдог. Барилдаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос 4-5 насанд 25, 6-7 насанд 34  бөхчүүд ирж тус тус зодогложээ.

4-5 насанд

1-р байр: Баатархүүгийн Эрдэнэбаяр  /Архангай, Жаргалан сум/

2-р байр: Анхбаярын Ананд  /Увс, Улаангом/

3-р байр: Төвжаргалын Жавхландорж /Дархан-Уул, Хонгор сум/

4-р байр: Бат-Эрдэнэ Ариунжаргал /Хэнтий, Бор-Өндөр/

6-7 насанд

1-р байр: Баатартогтохын Энх-Эрдэнэ /Дархан-Уул аймаг, 9-р сургуулийн сурагч/

2-р байр:  Галзагдын Энхтамир Завхан аймаг, Завхан Мандал сум, СХД, Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч/

3-р байр: Төмөрбатын Буянхишиг /Төв аймаг, Сэргэлэн сум, 5-р сургуулийн сурагч/

4-р байр: Гансүхийн Түвшинтогтох /СХД, Ар гүнтийн бөх/ тус тус шагналт  байр эзэлжээ.

 “Талх чихэр” ХК-ийн  зүгээс дээрх түрүүлсэн бөхчүүдэд  өөрийн нэрийн брэнд болох  атар хэвийн боов болон гарын бэлэг гардуулан өгч баяр дээр баяр нэмсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр