Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Дархан хүнс" ХК-ийн бүтээгдэхүүнээс ялаа гарч ирсэн үү

Монгол Улсын хүнсний тэргүүлэх үйлдвэр, Дархан хотын хүнсний ууган үйлдвэр гэгддэг "Дархан хүнс" ХК-ийн талаар ноцтой мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тодруулбал, Тус компани хэрэглэгчдэд хүргэдэг бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй газар, бохир гар, гадуур хувцастай жолооч, ажилтнууд нь өөрсдөө хийдэг бөгөөд мэргэжлийн ажилтнууд нь ямар ч зориулалтын малгай, тусгай бээлий хэрэглэдэггүй, бие засчихаад гараа угаалгүйгээр гурилан бүтээгдэхүүнд шууд хүрч ажилладаг гэх мэт маш ноцтой мэдээллүүдийг бичжээ.

Цахим хуудсанд байршуулсан мэдээлэл бүрэн эхээрээ


 

"Сар шинийн босгон дээр ийм мэдээлэл оруулж байгаа нь харамсалтай хэдий ч бидний Дархан хотын маань ууган хүнсний үйлдвэр хэмээн итгэж, дэмжин хэрэглэж ирсэн "Дархан хүнс"ХК-ийн талаар маш ноцтой шургуу ирлээ! 

Бид Дархан хүнсийг хуучин цагийн үнэ цэнэ, нэр хүндээр нь хотын маань унаган үйлдвэр хэмээн хүндэтгэн хэрэглэж ирсэн боловч Дархан хүнс аль эрт ЦАХИУР группд хувьчлагдсан ба үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд нь хэрхэн хийгддэг, хэрхэн түгээгддэг талаар тодорхой мэдээлэлгүй явж ирсэн. 

Тэгвэл дээрх Цахиур групп нь Дарханчуудын итгэлийг маш ноцтойгоор хуурч мэхлэн ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, чанаргүй бүтээгдэхүүн хийж түгээсээр иржээ! Ингээд зогсохгүй Дарханы залуусыг дуртай цагтаа авч, халдаг төдийгүй өдөр шөнөгүй, ямар ч шаардлага хангахгүй хүнд нөхцөлд амралтын өдөргүй ажиллуулж, хөлс хүчийг нь шулчихаад зохиомлоор өрөнд оруулж, хөөж явуулан, цагдаа шүүхээр дарамтлан хэрэг үүсгэж амьдралаар нь тоглож, хохироодог талаар мэдээлэл ирлээ! 

Машин техникүүд нь ямар ч шаардлага хангадаггүй, удаа дараа осол авар гарсныг захирал нь ажилтнаа дарамтлан нууж дарсан, эрүүл мэндээр нь хохироосон, автомашинуудаа үзлэгт оруулдаггүй, бичиг баримтуудыг нь автоматаар даруулдаг, машинууд нь өвөл паргүй, зун хөргүүргүй, хаалга үүд нь явж байхад салж унадаг гээд асар олон зөрчил дутагдлууд байдаг боловч цагдаа, хяналтын байгууллагуудыг мөнгө, бүтээгдэхүүнээр зохицуулж бүхнийг дардаг гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ажилтнууд нь ярьж байна. 

Мөн ажилтнууддаа ямар ч тушаал шийдвэргүйгээр дээрээс өгсөн чиглэл хэмээн хууль бус ажлын нөхцөл тулгадаг, шаарддаг, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан дүрэм журам мөрддөггүй гээд олон зөрчил байгаа талаар ч мэдээлэл өгсөн юм.

Хамгийн аюултай нь тэдний бүтээгдэхүүнүүдийг тусгай орчинд эрүүл ахуйн стандартын дагуу хийх бус бохир гар, гадуур хувцастай жолооч, ажилтнууд нь өөрсдөө хийдэг бөгөөд мэргэжлийн ажилтнууд нь ямар ч зориулалтын малгай, тусгай бээлий хэрэглэдэггүй, бие засчихаад гараа угаалгүйгээр гурилан бүтээгдэхүүнд шууд хүрч ажилладаг гээд итгэмгүй маш ноцтой мэдээллүүд ирсэн юм. Итгэхэд хэцүү тул тэдний ажилтнуудын дотоот чатад бичгдсэн бодит мэдээллүүдийг хүргэе! 

Бид Дарханчуудынхаа төлөөллийг хамруулан дээрх асуудлаар дахин судлаж, баримтжуулан холбогдох хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллах болно. 

Бид Дарханчууддаа Шударга бус бүхнийг шургана" хэмээн нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр