Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ШАТАХУУНЫ ҮНЭ 100 ТӨГРӨГӨӨР БУУСАН Ч ДУУСЧЭЭ

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нефт импортлогч компаниудтай зөвшилцсөнөөр бензиний үнийг гурван үе шаттайгаар бууруулахаар болсон. Тодруулбал, өнгөрөгч онд үнээ огцом нэмсэн шатахуун импортлогч компаниуд оны өмнөхөн АИ92 шатахууны үнээ 100 төгрөгөөр бууруулсан байдаг. Хоёр дах шатны үнэ бууруулах ажил өчигдрөөс эхэлж, импортлогчид шатахууны үнээ мөн 100 төгрөгөөр хямдруулах ёстой болсон.

Чиглэлийн дагуу тэд оны өмнө болон хойно гэсэн үе шаттайгаар үнийг нийт 250 төгрөгөөр, гурав хуваан бууруулах юм. “Цаашид ч бууруулах боломж нөхцөл бий, бүр 300 төгрөг хүртэл бууруулах боломж байгаа” гэж ШӨХТГ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ дуулгасан.

Өчигдөр оройны байдлаар “Шунхлай”, “Тэс Петролиум”, “М-Ойл” зэрэг импортлогчид шатахуунаа 100 төгрөгөөр бууруулсан үнээр буюу 1730-1740 төгрөг, “Синчи Ойл” компани, “Сод Монгол”, “Петровис” буулгаагүй буюу 1840 төгрөгөөр худалдаалж байсан юм. Гэхдээ зөвхөн АИ-92 бензиний үнэ буурсан байв. Бусад буюу АИ-95-ыг 2280 төгрөгөөр, дизель түлшийг 2290 төгрөгөөр буюу бууруулаагүй үнээр тус тус худалдаалж байна.

Гэвч өчигдөр шатахууны үнээ 100 төгрөгөөр бууруулах ёстой шатахуун түгээх станциуд шөнөдөө “АИ-92 дууссан” гэж бичсэн цаас нааж иргэдийг бухимдуулж эхлээд байна. Мөн “карт уншихгүй”, “хошуу хугарсан” зэрэг шалтаг тоочиж дугаарлан зогссон жолооч нарт чирэгдэл үүсгэж байв. Шатахуун түгээх станциуд үнээ бууруулсан ч “дууссан” гэдэг шалтгаанаар иргэдийг боож, дахин үгсэн хуйвалдаж үнээ нэмэх гэж байна гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр