Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн ээлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.

 

Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.

Нууц санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн саналыг буюу 24 төлөөлөгчийн, С.Амарсайхан 19 төлөөлөгчийн саналыг авсан байна. Нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

монгол
2019-01-21 13:48:42

Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгчээс өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.

зочин
2019-01-18 17:28:14

Энэ нөхрийн төрсөн дүү нь сэлэм эргүүлж танхарсан этгээд гэсэн. Мөн өөрөө ямар ч бизнесгүй төрийн албан хаагч мөртөө 400 саяын 4 байртай гэнэ. Хаанаас яаж ийм их мөнгө олсийм болоо?

Ажлын байр