Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ФРАНЦЫН КОМПАНИАС А.УНДРАА АВЛИГАЛ АВСАН УУ?

АНУ-ын Хойд Каролинагийн их сургуульд Атом, цөмийн физикч мэргэжлээр суралцаж, сургалтын төлбөрөө Төрийн сангийн зээлээр төлүүлсэн ч зээлээ эргэн төлөөгүй А.Ундраа гэгч нэг л мэдэхэд УИХ-ын гишүүн болон гарч ирж, одоо улстөрийг самарч, хор найруулагчдын тэргүүн эгнээнд харайлгаж явна.
УИХ-ын гишүүн болсон хойноо ч гадаад дахь томилолтын зардлаа МУИС-иас гаргуулан түүнийг нь шүүмжилсэн сэтгүүлчдэд тус сургуулийн Дотоод хамгааллын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэнгээр “Нэр бүхий УИХ-ын гишүүн өөрөө Физикч юм билээ. Томилолтоор явсан ажил нь манай сургуулийн холбогдолтой ажил байсан болохоор онгоцны тийзнийх нь мөнгийг гаргасан” хэмээн тайлбар хэлүүлж дорой загнаж суусан тэрбээр нэлээд ноцтой хэрэг “тарьчихаад”, түүнээ далдлахаар төр үймүүлж, шуугиан дэгдээж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

ФРАНЦЫН КОМПАНИАС А.УНДРАА АВЛИГАЛ АВСАН УУ? Arslan.mnФРАНЦЫН КОМПАНИАС А.УНДРАА АВЛИГАЛ АВСАН УУ? Arslan.mn

Тодруулбал, улсын зардлаар цөмийн физикч болж, улмаар гадаад дотоод зардлаа мөн бусдаар даалган гүйсээр эцэстээ цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын тулд Францын нэгэн компаниас их хэмжээний авлигал авсан, уран олборлох лицензийг Хятадуудад зарсан гэх нэлээдгүй хэрэг түүнд харьяалагдах гэнэ.
Тиймээс шударга, үнэний төлөөх хатуу хонгилоор том багагүй буруутнууд чирэгдэн баривчлагдаж, шалгагдаж эхэлсэн энэ цагт өөрийн хэргийг илрэх нь хэмээн эмээхдээ “Liberty 90” нэртэй фэйсбүүкийн пэйж хуудас ажиллуулан өдөр шөнөгүй ЖДҮ-чдийг шийтгэ, хариуцлага тооц хэмээн сошиал орчинд үнэн худал мэдээлэл цацан сенсаацилж байгаа юм байх.
Түүний талаар Японы сэтгүүлч Хараюүки Айкава хүртэл өөрийн нийтлэлдээ онцлон Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар Засгийн газар нь, тэр дундаа ГХЯ-ны зөвлөх, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А.Ундраа ихэд хичээн ажиллаж байна гэж байв. Улмаар Монголын цөмийн энергийн газрын дарга болох санаархалд хэт автан, өөрөө дарга болж чадахгүй болохын цагт нөхөр Д.Дашдоржийг ч зүтгүүлсэн гэх мэдээлэл гадна, дотны хэвлэлүүдээр тасардаггүй байлаа шүү дээ.

Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон танил болж эхэлсэн А.Ундраа төд удалгүй Эрдэс Баялаг Эрчим Хүчний яаманд зөвлөхөөр ажиллаж эхэлснийг ч энд нэхэн саная. Энэ нь түүний цөмийн эрчим хүчний асуудал дараагийн шатандаа гүнзгийрэн орсны илэрхийлэл ч гэж хэлж болохоор алхам байв. Цөмийн эрчим хүчний судалгаа хийдэг байсан нөхөр аажим бодлогын судалгаа хийж улмаар Парламентийн гишүүн болон орж ирсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд эргээд орсон. Нэг үгээр хэлбэл, Монголд цөмийн хаягдал булшлах асуудал тун удахгүй шийдэгдэх нь гэх хүлээлт, ажиглалт эргээд сэргэсэн гэсэн үг.

Нөгөөтэйгүүр манай улс ураны нөөцөөр дэлхийд 13-т ордог, 65 сая тонн урантай гэдэг. Гэтэл нэгэн цагт Амарлин гэх иргэнд “Хятадын талаар бичвэл сайн байна. Ялангуяа, Юмэн, Жианөүан, Ланзхоу, Баотоу дах facility-гийн талаар судлах хэрэгтэй байгаа юм. Одоогоор энэ талаар судлах хүн хүч алга” хэмээн захидал бичиж байсан А.Ундраа уран олборлох хэд хэдэн лицензийг хятадуудад хэдийнэ зарж амжсан бололтой. Тиймээс франц компаниас авсан авлигал, лиценз зарсан хэргүүд нь М.Энхболдыг огцрохтой зэрэгцэн илрэх нь тодорхой болох тул ийн хуурамч пэйж хүртэл ажиллуулан, эцсээ хүртэл спикерийг хамгаалагч дүр эсгэн тэмцэж байгаа байх нь.
Цөмийн хаягдлыг Монголд булшлах бодлоо одоог хүртэл дотроо нуун, шийдвэр гаргагчдын түвшин рүү алхам алхмаар ойртох энэ эмэгтэй М.Энхболд даргын авга ахын охин гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Тиймээс түүний бүх алдаатай гишгэдэл, авлигал, өгөө авааны хэрэг М.Энхболдын өндөрлөгтэй салшгүй холбоотой хэмээн үзэх олны байр суурийг үгүйсгээд, няцаагаад байх арга бас үгүй юм.

 
 
Эх сурвалж: niigmiintoli.mn 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Хэнчбиш
2019-01-25 22:23:45

Аливаад жаахан наана цаанатай хандаж байвал зүгээр дээ МУИС-ийн одоогийн захирал олон удсад сургуулийнхаа нүүрийг тахалж дөнгөхгүй болоод Ундраа гишүүнийг зардлыг нь даагаад бамбай болгож авч уавсан ч юм билүү хэн мэдлээ

Зочин
2019-01-19 20:51:37

uul ni zuv uchig bariad l avsan bn daa, tiimerhuu yum gants ene bish, iluu aimaar uur zuil ch garj irehgui geh gazargui ...

Ажлын байр