Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе

Б.Анирлан, Б.Амирлан нар одоо нэг ой, 9 сартай. Хиртэй гараар хүрэмгүй, сүүдрээ ч тусгамгүй бяцхан бурхад ижий аавдаа эрхэлж, наадах насандаа аюулт өвчинд нэрвэгдэн, амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Б.Анирлан охин зүрх томорсон бөгөөд зүрхний төрөлхийн эмгэгтэй. Харин Б.Амирлан хүү цусны хорт хавдар гэсэн оноштой. 

 

Хоёуланг нь монголд эмчлэх боломжгүй тул БНСУ-д очиж эмчлүүл хэмээн эмч нар зөвлөсөн аж. Тэдний эмчилгээнд нийт 380 сая орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ их мөнгийг босгохын тулд залуу хос орон байр, унах унаагаа зарж, дээр нь ээж Дэлгэрмаагийн төрсөн нутаг болох Говь-Алтайн ард түмэн, уг нутгаас төрсөн бизнесэнүүд чамгүй мөнгө хандивласнаар 360 сая төгрөг цуглуулаад байгаа юм байна. Хүүхдүүдийн амь нас хором мөчөөр хэмжигдэж байгаа тул эмчилгээнд дутагдаж буй 20 сая төгрөгийг яаралтай босгох шаардлагатай байгаа юм. 

 

Ихэр эрдэнийн аав Г.Батбаяр нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул билээ. Иймд наран ургах зүгийн уудам талын уужим сэтгэлт хүн зон та бүхнийг “ИХЭР ЗҮРХЭД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Үлдэж буй 20 сая төгрөг босгох аяны салхийг хагалж, хандив өргөсөн Г.Батхүү захиралтай “Цайрт минераль” ХХК-ийн хамт олонд гүнээ Г.Батбаярын гэр бүлийн өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье. 

Ердөө 20.000 хүн 1000-хан төгрөг хандивлахад л 20 сая төгрөг босгоно шүү дээ. Та бүхэн энэхүү постын дор сэтгэгдэл хэсэгт хандив илгээсэн дансны хуулгаа нийтэлж, дурын таван найзаа меншн хийнэ үү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хандив хүлээн авах данс: Хаан банк, Г.Батбаяр, 5678055385

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр