Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"МИНИЙ АВРАЛ БОЛ ӨГЛӨӨНИЙ 6,7 ЦАГ" ИЛТГЭЛ ШАЛГАРЛАА

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Эрдмийн зөвлөл, Оюутны хөгжлийн алба хамтран оюутан суралцагчдийнхаа дунд улиралд хоёр удаа “Миний уншсан ном-Миний амьдралд” илтгэлийн тэмцээн зарлан явуулдаг билээ. Энэ хичээлийн жилийн II улирлын тэмцээнд оюутнууд Хэл Элрод, Натали Жанжи нарын хамтарсан бүтээл “Өглөөний гайхамшиг-оюутан” номыг уншин, олж авсан мэдээллээ өөрийн өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлж эхэлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илтгэл хэлбэрээр бичиж хэлэлцүүллээ. Илтгэлийн тэмцээнд 10 илтгэгч оролцсоноос илтгэх ур чадвар, дэвшүүлсэн санаа, зөвлөмжөө өөрийн амьдралд хэрэгжүүлж эхэлсэн байдал зэрэг олон давуу талаа харуулж Сэтгэл судлалын 2-р дамжааны оюутан О.Тэмүүлэн “My salvation 6,7 AM” илтгэлээрээ Тэргүүн байр, Сэтгэл судлалын 1-р дамжааны оюутан Ц.Даваадорж “Өглөөний гайхамшиг”, Д.Буянхишиг “Төгөлдөршилд өглөөний гайхамшигтай хамт” илтгэлээрээ Тусгай байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тус тэмцээний шүүгчээр сургуулийн захирал Доктор Ч.Базар, "Тархи цэнэглэгч" номын клубын дэд зохион байгуулагч Г.Хишигням ажиллаа. “Миний уншсан ном-Миний амьдралд” илтэлийн тэмцээнээр гараагаа эхэлсэн “Өглөөний гайхамшиг” номын үзэл санаа, аргачлал, зөвлөмжийг оюутан бүр өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх “Өглөөний гайхамшиг –USP” аяныг энэ хичээлийн жилийг дуустал сургууль хамт олон, цаашид нийгэмд түгээхээр зорьж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Илтгэгч
2019-02-04 05:47:45

бүх сэдэв нь шашны агуулгатай байдаг юм уу.Орчин үeийн илтгэл бол наад захыг нь харах хэрэгтэй...

Ажлын байр