Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шүүх, прокурор зөвхөн захиалгаар ажилладаг нь ил боллоо

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ялласан хоёр хүнд эрүүдэн шүүлт, 1937 оны хэлмэгдүүлэлт явуулсныг тогтоож байна, энэ хэргийн талаар маш ноцтой асуудал илэрч байгаа, тодорхой хүмүүсийг баривчилсан, ар гэрээс нь уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн билээ.

Тэрээр “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс УУЧЛАЛ ГУЙЖ байна. Би уучлал гуйж байгаагүй хүн. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигтай юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй” гэсэн юм. үргэлжлэлийг эндээс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр