Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нойргүйдлийг эмчлэх төвтэй боллоо

Нойргүйдэл бол орчин үед хамгийн элбэгшиж буй эмгэг. Нойргүйдэж удаан явах нь бусад сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд хүргэдэг. Нойрны эмгэг даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг аж. Нойргүйдэж байгаагаа тоохгүй эсвэл эм бэлдмэлийг дураараа урт хугацаагаар уух нь бүр ч аюултай. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөх болсон энэ үед "Нойрны төв" иргэдэд үйлчилэхээр нээгдэж байгаа нь нүдээ олсон үйл явдал.

 

2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг байна. Ийм эмгэгийг эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний багажаар эмчилэх боломж өнөөдөр нээлтээ хийсэн "Нойрны төв" -д бүрджээ. Мөн олон үйлдэлт бичлэгийн багажаар шөнийн турш унтаж буй хүний нүдний алимны хөдөлгөөн, хамар,цээж болон хэвлийн амьсгалын тоог гаргаж тархины цахилгаан бичлэг хийн цусан дах хүчилтөрөгчийг нь хэмжих боломж Нойрны төвд бүрдсэн байна. Иргэд нойргүйдлийн асуудалтай гэж үзвэл Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт түшиглэн нээгдэж буй Нойрны төвд хандаж нойрны асуудлаа эрт дээр нь эмчлүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр