Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БЗД-ийн дахин сонгуульд МАН болон АН-аас нэр дэвшигчид иргэдийн саналыг мөнгөөр худалдан авсан уу

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль болж байна. Санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цагт өндөрлөх юм.

Сонгуульд дөрвөн намын найман нэр дэвшигч, дөрвөн бие даагч өрсөлдөж байна. Санал хураалтыг зохион байгуулах ажлыг Нийслэлийн сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа ажээ. 
2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм.  Харин сонгууль эхлэхээс өмнө иргэдийн данс руу мөнгө шилжүүлсэн болон иргэний үнэмлэхтэйгээ ирж ав гэсэн мэдээлэл гараад байгааг та бүхэндээ хүргэе.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр