Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЖДҮХС)-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа

“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцохыг шаардаж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр хууль хүн бүрт тэгш үйлчилж, иргэдийнхээ боломжоос хулгайлсан улстөр, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг жагсаалд оролцогчид онцолж байлаа. Мөн Монгол залуус харийн оронд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж мөнгө олж байгаа нь төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнийхээ боломжийг хулгайлж байаатай холбоотой хэмээж байсан юм. Тэд жирийн иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байна. УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байгааг шүүмжилж байв.

Жагсаалд оролцогчид "Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан" лоозон барьсан байлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр