Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Айл гэрт буян хишиг тогтоон, цог хийморь сэргээж байдаг эд зүйлс

Айл гэрт буян хишиг тогтоон, цог хийморь сэргээж байдаг эд зүйлс байдаг.

Төрийн сүлд, соёмбо.

Нууц товчоо зохиол.

Морин хуур.

Төрсөн нутаг уул усны зураг/шороо, чулуу/

Улаан давс./гадны хэрүүл тэмцэл, хар хэл амнаас хамгаалах/

Улаан харгана./гэрийн үүдэнд тавихад гэнэтийн гай барцад, халдлагаас хамгаална/

Тулга./айл гэрийн гал голомт ариун байхыг/

Хурганы арьс./айл гэрийн буян заяаг дууддаг/

Дээлийн торго./ гэрийн эзэн эмэгтэйд нэг нэг дээл хийхээр хэмжээний/

Эмээл хазаар ногт./ аль болох нүдэнд харагдах хүндтэй газраа байрлуулах/

Уран шувууны үүр./ялангуяа нялх хүүхэдтэй айлд маш сайн/

Дээжийн цөгц./ цай сүүний дээжээ өргөх цөгц байнга дүүрэн идээтэй байх нь айл гэрийн ажил үйлс буян хишигийг тогтоох/

Даллаганы уут./айлын орлогын үүдийг нээх, идэж уух өмсөж зүүх, эд баялагаар элбэг байхын билэгдэл/

Намсрайн бумба, Гонгорын бумба хоёрын аль нэгийг . Бумба нь айлын ноён нуруу тэгшитгэн,эд баялаг, эрүүл мэнд, ажил үйлс дэвжин дэлгэрэхийн билэгдэл/.

Малын Шагай./ гэрийн эв нэгдэл, наадам наргиан дэлгэрэхийн билэгдэл/

Монгол Авдар./айлын буян хишгийг тогтоох /
Авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг, шимийн охь архи, дөрвөн бэрхийн шагай, өөрийн улсын мөнгө зоос, арц ганга, хүж, таван төрлийн арвай будааны дээж зэргийг хадгалах нь эд баялаг хуран арвижихын билэгдэл хэмээн үздэг.

Айлд байж болохгүй буюу хадгалах хэрэггүй зүйлс.

Урагдсан хуучин хувцас гутал.
Хагарсан цуурсан эмтэрхий аяга таваг, толь.
Хуучин хогийн шүүр./нэгээс илүү жил болсон/
Хүний бэлэглэсэн таагүй бэлэг дурсгалын зүйлс.
Хэт муухай эвгүй амьтан хүний зураг хөрөг.
/ хэрүүл тэмцэл авчирдаг/
Таагүй дурсамж сэдрээдэг эд эдлэл.
Таних мэдэхгүй орны таагүй гэрэл зураг,бэлэг дурсгалын зүйлс.
Мөлхөө цэцэг.
Хэт хурц өнцөг бүхий тавилга зэрэг нь гэрт тань таагүй уур амьсгалыг бий болгодог.
 
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр