Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Махны үнэ өсч 7949 төгрөг-9393 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын III долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үнэ ханшийн судалгааг гаргахдаа нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн мэдээлэлд тулгуурласан байна.

Худалдааны төвүүдэд махны үнэ өсч үхэр, хонины мах дунджаар 78-290 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай мах нэг килограмм нь 7949 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 9393 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 94 төгрөгөөр /1.0%/, үхрийн цул махны үнэ 290 төгрөгөөр /2.6%/, хонины ястай махны үнэ 187 төгрөгөөр (2.4%), хонины цул махны үнэ 78 төгрөг буюу нэг хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Махны үнэ “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгийн үнэтэй бол “Меркури” хүнсний захад 9000  төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна.

Худалдаачид махны үнэ өссөн шалтгааныг  хятадууд экспортын ямар ч  зохицуулалтгүйгээр их  хэмжээний махыг хилээр гаргаж дамласнаас болж махны хомсдол үүсч буйтай холбон  тайлбарлаж байгаа юм.

Мөн ногооны үнэ 1.1-3.4 хувиар өсчээ.  Төмс кг нь 830 төгрөг, лууван 1209, байцай 1333, хүрэн манжин 1647, хятад сонгино 5.6 хувиар өсч 1219 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.  Харин гурилын үнэд өөрчлөлт гараагүй байна.  Тодруулбал, худалдааны зах, төвүүдээр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа юм.
 

Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.
 
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3400-3570 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх зах”, “Барс худалдааны төв”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 3400 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3570 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 2019-03-06 өдөр 1,900 төгрөг байсан ба түүнээс хойш 2019-03-20 өдрийг хүртэл тогтмол 1,933 төгрөгийн дундаж үнэтэй байв

хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-аас 1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр