Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хятадын дүрмээр амьсгалах ЦАГААН ХАДНЫ хоёр амьдрал

ЗАМ ДЭЭР ӨНГӨРЧ БУЙ АМЬДРАЛ

Цагаан хад боомтоос Гашуун сухайт хүрэх тээврийн зам аль хэдий нь цуван зогсох ачааны тэргээр дүүрчээ. Цагаан хад боомтын зүүн урд байх жижиг толгодоос урд талын жижиг толгодыг ороосон луу адил үзэгдэнэ. Биднийг сурвалжлагаар очихоос өмнө татан авалт гайгүй байжээ. Гэвч Хятадын талын сүлжээ тасарч хоёр хоног хил нэвтрүүлээгүй байна. Сурвалжлагаар очсон яг тэр өдөр Оюутолгойн ачааны тэрэг Гашуун сухайт орчимд осолдсон нь ийнхүү урт цувааг нэмэгдүүлэх үндэс болжээ.

“Би сардаа ердөө нэг л удаа бүтэн тээвэр хийж байна. Он гарснаас өнөөдөртэй нийлбэл энэ гурав дахь нь. Томоохон баяр ёслолоор л хэд хоног гэртээ хонодог. Үлдсэн өдрүүд нь цуваанд дугаарлан зам дээр л өнгөрч байна даа” гэж Багануур дүүргийн иргэн Ш.Жамъянсүрэн ярьсан юм. Тэр бол энд тээвэр хийж буй 800 гаруй жолоочийн төлөөлөл. Сардаа нэг л удаа рейс хийж буй энэ жолооч дахин хэдэн сарыг кабин дотроо өнгөрөөхийг хэн ч таахгүй билээ.

БНХАУ хоёр сардаа нэг удаа сүлжээ тасарсан, эсвэл ямар нэгэн тодорхойгүй шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй байдгаас болж ийнхүү урт цуваа үүсдэг байна. Хятад болон Монголын гаалийн ажилчдын мэдээллээр зарим жолооч машиндаа хөлдөөсөн мах хадгалдгаас болж ийнхүү хил нэвтрүүлэхгүй гацаадаг байна. Энд байгаа жолооч нар жилийн 12 сарын дор хаяж зургаан сарыг нь кабиндаа, зам дээр эсвэл дугаарлаж өнгөрөөдөг ажээ. Хилийн цаана нэвтрээд даруй 10 хонож Монголынхоо хилээр орж ирсний дараа дахин нүүрсээ тээвэрлэх гэж хоосон машинуудын ард дугаарладаг байна. Мөн адил 2-3 хоног кабиндаа өнгөрөөнө. Энэ мэт урт дугаараас, дугаарын хооронд тээвэрлэхээ хүлээсээр амьдралынхаа талыг алддаг ажээ. Гэвч энэ бол тэдний сонгосон амьдрал биш. Чөлөөндөө гарсан цэрэг, амжилттай байсан компани нь дампуурсан захирал, өр ширнээс болоод алдаж гишгэсэн нэгэн гээд бүгд л амьдралаа залгуулах гэж зүтгэж яваа эгэл жирийн эрс энд шар нар, бор хоногийг хил нэвтрэхээ хүлээн өнгөрөөж байна. Дэлгэрэнгүйг  эндээс уншина уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр