Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгаж байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Ямар хүн ерөнхийлөгч болж болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн Баттулга гэдэг нь дахин батлагдлаа. Тиймээс би урилгыг хүлээж аваад, үгүй гэж хэлэхээр ирж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед хүнийг гаднаас хулгайлж авчирч, хуруу гарыг нь хугалж тамалж зовоож байсан. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж, энэ албыг ахиж хашмааргүй байгаа юм. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй. Монгол Улс өнөөдөр шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага уг нь их дээрдэж байсан. Авлигын индексээрээ ОУ-д 120д жагсаж байгаад 70-руу ороод ирсэн. Бүр 50 байр урагшлаад байсан" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярын оймсыг гозолзуулж байсан цаг саяхан. Харин одоо таны оймс гозолзуулахад тун ойрхон байна гэж улстөрчид ярьж байна? 

-Н.Энхбаярт би уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. Хэн ч ямар ч албан тушаалтай бай, хууль шүүхийн байгууллагаас дуудсан бол бүгд очих ёстой гэж би боддог. Зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очиж байгаа нь би хууль шүүхийн байгууллагыг хүндэлж байгаа нь тэр. Н.Энхбаярыг хуулийн байгууллагаас 12 удаа дуудсан байдаг. Тэгээд хуулийн байгууллага аргагүй эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм. 
Үргэлжлэлийг эндээс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-03-29 23:08:03

MONGOLIIN ULS TURCH NAR GEJ DANDAA LUIVARCHIN HULGAICH NAR YUM CHINE ARGAGUI SHUU DEE UNUU TSAGT YARISAN YUMNAASAA 180gradus ESREGEER AJIL HIIHIIG ULS TURDLUU GEDEG BOLSON elbegdorj BOL NOMER 1 ULSTURCH HULGAICH!!!!!

Зочин
2019-03-28 21:50:16

Батзандангийн их хурал дээр хэлсэн үггийг сонсов уу э б ээ

sonsoghc
2019-03-27 19:13:50

Ene hun huurhii kkk

Ажлын байр