Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

30 гарсан тэнэгүүд энэ сарын 29-нд баяраа хийнэ

Сэтгэл зүрхэндээ үргэлж 18 настайгаа байдаг 30 гарсан гэнэн цайлган залуусыг нэгтгэж чадсан “30 гарсан тэнэгүүд” групп сүүлийн хэд хоногт сошиал ертөнцөд шуугиан тариад байна. Ямар ч улс төр, ЖДҮ, 60тэрбумын хэрэг ярьж маргалдахгүй бие биедээ инээд бэлэглэсэн энэ группт ихэвчлэн урлаг, соёлын одууд байж харагдах юм.
Хөгжилтэй зургийн уралдаан, хөнгөхөн сэдэвтэй шүлгийн уралдаан хүртэл зарлаж ялагч нартаа группын админ нь гарын бэлэг хүртэл гардуулаад амжжээ . Хором бүрт шинэ пост оруулж хоорондоо инээлдэж суудаг энэ группт өнөөдөр нэгэн нууц задарлаа. Нээгдсэн даруйдаа хэдэн мянган гишүүнийг нэгтгэж чадсан тус группт “30 гарсан тэнэгүүд” киноны постер оржээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ситком цуврал нь 30 гарсан ч томоожихгүй залуусын амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан кино байх магадлалтай. Уг контент нь АйПи твгээр 4-р сарын 29-өөс эхлэн байршиж олны хүртээл болох юм байна. Харин уран бүтээлчдийн зүгээс 4-р сарын 29-нд группынхаа азтай 100 тэнэгүүддээ stand up comedy үзүүлбэр үзүүлж нээлтээ хамтдаа хийхээр болжээ. Тус цувралын гол дүрд жүжигчин Мөөжиг, Ганбаа, Батхүү нар тоглосон байна. 30 насанд эрчүүд амьдралд хэрхэн ханддаг, алддаг, онодог талаар “30 гарсан тэнэгүүд” киноноос хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Teneghen ni bn
2019-03-27 21:11:57

29nd jinhene tenegtene beez

Зочин
2019-03-27 19:41:12

Haha ih teneguud ene jiljin tenegteh ni dee hahaha goy shuu teneguudee

Ажлын байр