Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг зохиомлоор тодруулж яллах ерөнхий схемийг Ц.Элбэгдорж, Б.Хурц нар хийсэн үү

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон нь сүүлийн үеийн мэдээллүүдээс нэгэнт тодорхой болж байна. Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш олон улсын тавь гаруй гэрээ, конвенцид нэгдэж орсон юм. Тэдгээрээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал,  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн  эсрэг конвенц зэргийг манай улс мөрдөх үүрэг хүлээж байгаа билээ. Жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байна.  Харамсалтай нь манай улсад энэ өдрийг бараг мартаад өнгөрөөдөг. Хүний эрхийн үндэсний комиссоос сүүлийн жилүүдэд  17 удаа тайлан илтгэлээ УИХ-д танилцуулсан боловч төрийн түшээд нь нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргачихдаг байсан  болохоор Монголд эрүүдэн шүүлт амь бөхтэй оршсоор өдий хүрчээ. Тэр бүү хэл 2014 онд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг татан буулгаснаас хойш эррдэн шүүлт улам гаарчээ.  Тэгээд саяхнаас С.Зоригийн хэргийг мөрдөж, шүүн таслах үеийн эрүү шүүлтийн баримтууд ил болоод ирэхээр амтай болгон нь өндөр дуугаар орилж, зарим нэр нөлөө бүхий улс төрчид энэхүү аймшигт явдлыг анх илчилсэн “баатар” болохын төлөө уралдаж байгаа нь инээдтэй төдийгүй  ихээхэн эмгэнэлтэй юм. Үргэлжлэлийг эндээс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр