Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Оюунцэцэг: Энэ 3 хүн БИШ гэж мэдүүлсэн Б.Булганыг болон хэрэг гарах үед Т.Чимгээг Дорноговьд байсныг нотолсон баримтуудыг маань шүүх танхим руу оруулаагүй

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал нэлээн ноцтой яригдаж байна. Тус хэргийг шалгасан ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс дөрвөн хүн эрүүдэн шүүсэн гэх асуудлаар саатуулагдан шалгагдаж байна. Мөн уг бичлэгийг ЗГХЭГ, ХЗДХЯ-наас УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. 

Ингээд энэ асуудлаар Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй ярилцлаа. 

"Ц.Амгаланбаатар хорих ангиас Б.Содномдаржаа руу 263 удаа, Т.Чимгээ рүү 49 удаа холбогдож мессеж бичиж, ярьсан байдаг"

-Т.Чимгээг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон хэмээн ХЗДХ-ийн сайд мэдэгдэж, ар гэрийнхнээс нь уучлал гуйлаа. Тэгвэл Т.Чимгээ яагаад анхнаасаа энэ хэрэгт холбогдож, ял авах болов. Яагаад түүнийг сонгосон юм бол гэдгээс яриагаа эхлэх үү? 

-Тэгье... 1998 оны аравдугаар сарын 2-нд Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт амьдарч байсан бөгөөд хоёр настай хөхүүл хүүхэдтэй, нэгдүгээр ангийн болон гуравдугаар ангид сурдаг гурван хүүхэдтэйгээ өндөр настай эмээгээ асарч байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байдаг.   Үргэлжлэлийг эндээс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр