Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цайны идээгээ ашиглан шүдээ цайруулж, буйлаа эмчлээрэй

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаасан ууттай цайны идээ болон дүрдэг “Lipton” цайг ганц удаа буцалгаад, идээшүүлээд хаях биш, түүгээрээ амьдрал ахуйд хэрэгтэй өшөө олон зүйлийг хийж болдгийг та мэдэх үү?

Хэрвээ мэдэхгүй бол бидний энэ удаагийн бэлтгэсэн мэдээллээс санаа авч, эдгээрийг туршиж үзээрэй. Таны амьдралыг багахан ч атугай хөнгөвчилж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Шүд цайруулах арга

Буйлны үрэвслийг намдааж, шүд цайруулах шилдэг арга бол хэрэглэсэн цайны идээг шүдэн дээрээ тавих юм. Ойролцоогоор 10-15 минут шүдэн дээрээ тавьсны дараа аваарай. Ингэснээр шүдний шар арилах төдийгүй буйл, амны хөндий эрүүлжих болно. Та ч бас туршаад үзээрэй. Дүрдэг цайны идээ нь зөвхөн шүд цайруулах үйлчилгээтэй биш. Энэ нь өөр бусад олон төрлийн ашиг тустай юм.

  • Зэв арилгах

Хоолны төмөр болон хөнгөн цагаан савнууд амархан шарлаж, зэврэн өнгөө алддаг. Үүнийг цайны ууттай идээгээр багахан үрэхэд л хангалттай.

  • Эмчилгээний арга

Биен дээрх хөхөрсөн, хавдсан болон зүссэнээс болж үүссэн шархыг хэрэглэсэн цайны идээгээр дарж, хурдан арилгаж болно.

  • Үнэр арилгах

Хогийн эвгүй үнэр гэрийн тань булан тохойд шингэсэн байгаа бол хэд хэдэн хэрэглэсэн цайны ууттай идээг бөөгнүүлэн тавьж хэдэн цаг байлгаарай.

  • Хөл арчилгаа

Хөлөө амрааж, чийгшүүлэн, эвгүй үнэрийг нь давхар дарахын тулд бага зэрэг жамц давс, 2 дусал шингэн гавар болон шинэхэн дүрдэг цайг усанд хийн уусгаж хөлөө дүрэн 20 минут байлгаарай.

  • Амны эвгүй үнэрийг арилгах

Амнаас үнэртдэг эвгүй үнэрийг арилгахын тулд өглөө оройдоо, 2 дүрдэг цайг хийж дэвтээсэн усаар амаа зайлж байгаарай.

  • Нүд амраах

Аргаж улайсан нүдийг амрааж, нүдний доор татсан хөх туяаг арилгахын тулд хэрэглэсэн цайны идээ болон дүрдэг цайг нүдэн дээрээ 15 минут тавихад хангалттай.

  • Арьсны түлэгдэлт эмчилнэ

Наранд түлэгдсэн арьсны хорсолтыг намдаахын тулд хэрэглэсэн цайны идээгээр дүүргэсэн ваннтай усанд хэвтээрэй.

  • Арьс зөөлрүүлэгч

Арьсаа илүү өнгөлөг толигор болгоё гэвэл байгалийн гаралтай цайг ваннтай усандаа авч ороорой. Ингэснээр арьс өнгөлөг болж, ядаргаа тайлагдана.

  • Харшил намдаах

Ямар нэг зүйлээс болж харшилсан арьсны загатналт, улайлт, өвчнийг багасгахын тулд пакеттай хар цайг өтгөн буцалгаж байгаад түүнийгээ хөвөн даавуунд шингээн харшил өгсөн хэсэгтээ боож тавина.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр