Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

1,072 хувьцаанд 26,800 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийджээ

Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн хэмээн мэдээлж байсан ч хэдэн төгрөг олгохоор болсон талаараа мэдээлээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ. 

 

С.Бямбацогт гишүүний таван асуулт бүхий асуулгын хариуд тайлбарласнаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ

Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх нь. Үүнээс 10%-ийн татвараа хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирэхээр байна. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй байсан бол данс нээлгэх дунджаар 5,000 төгрөг хасагдана гэж үзвэл 19,120 төгрөг хүртэх нь. Үргэлжлэлийг эндээс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр