Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараана гэдэг ард түмнээ басамжилсан хэрэг

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" ТББ-ынхан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн хувьцаа, түүний ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд "Эрдэнэс таван толгой" ХК хувьцаа эзэмшигчдэд хэдэн төгрөгийн ногдол ашгийг хэзээ, хэрхэн өгөх нь тодорхойгүй байна. Мөн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөв маш үрэлгэн болсон бөгөөд үүнээс шалтгаалж ногдол ашгийн хэмжээ багассан гэж үзэж байна. 
"Эрдэнэс таван толгой" ХК 2019 онд: 
-IPO гадаадын зөвлөхөд 283 тэрбум төгрөг
-Барилга барихад 42 тэрбум төгрөг
-Программ хангамж авахад 7.7 тэрбум төгрөг
-Удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг
-Борлуулалт, маркeтингийн зардалд 303 тэрбум төгрөг
Нийт 483 тэрбум төгрөгийн зардалтай төсөв баталсан байна. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Иргэдийн ногдол ашгийг хулгайлж байна гэж тэд үзжээ.
Харин тус ТББ 2019 оны цэвэр ашгийг нэг их наяд төгрөгөөр буюу 1072 хувьцааг багцаар эзэмшиж буй иргэнд 2020 онд 400 орчим мянган төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой гэж тооцоолжээ.

Тиймээс "Эрдэнэс тавантолгой" ХК-ийг үйлдвэрлэлийн тайлан, санхүүгийн тайлан, ногдол ашгийн тооцоо зэрэг мэдээллийг тодорхой гаргаж өгөхийг шаардаж байгаа юм

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр